2023 онд болсон Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхны уулзалт нь цаг үеийн чиг хандлагад нийцэж, бүс нутаг болон дэлхийн нийтлэг ашиг сонирхлыг тусгаж, Хятад, Төв Азийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үндэс суурь болсон бол саяхан болсон хоёр дахь дээд хэмжээний уулзалт нь хоёр талын хамтын ажиллагааны шинэ үе шатыг нээж, хамтын ажиллагааны “Шижир алтан үе”-дээ оржээ.
Хөгжил дэвшлийн хувьд Төв Ази байгалийн баялаг, хөгжлийн асар их нөөцтэй. Төв Азийн орнууд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, дэлхийн эрчим хүч, хүнсний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулсаар байна.
Дэд бүтцээр холбогдох талаар Төв Ази нь газарзүйн онцгой байрлалын улмаас өрнө, дорныг холбосон тээвэр, логистикийн зангилаа болсон. Төмөр зам, шугам хоолой, логистикийн төв зэрэг дэд бүтцийг хөгжүүлснээр худалдаа жигдэрч, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг сайжруулжээ.
Талууд дээд зиндааны нягт харилцаагаар улс төрийн өндөр итгэлцлийг бий болгож, Хятад, Төв Азийн хамтын ажиллагааны механизмыг бий болгосон. Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох нь хоёр орны харилцааны хөгжлийн чухал хөшөө болж сүндэрлэв.
Хятад болон Төв Азитай стратегийн хамтын ажиллагаа нь уламжлалт эрчим хүч, "ногоон" технологийн аль алиныг хамардаг. Узбекистанд нарны эрчим хүч, эрчим хүч хадгалах томоохон төслүүд хэрэгжсэн нь тус улсын Засгийн газрын өндөр үнэлгээг авсан. 2024 онд Хятад болон Төв Азийн орнуудын худалдааны нийт хэмжээ 94.8 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ утгаараа Хятад улс Төв Азийн хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгалсаар байна.
Авто зам, төмөр зам, агаарын зам, тээврийн шугам хоолой зэрэг дэд бүтцээр холбогдсон өргөн сүлжээг бүрдүүлжээ. Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр зам 2024 онд төслийн ажлаа эхлүүлж, бүс нутгийн тээврийн сүлжээг улам өргөжүүлсэн.
Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа ч гүнзгийрч, ялангуяа Хятад, Казахстаны хооронд илүү их өргөжин тэлж байна. 2024 онд Казахстаны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Хятадад экспортолсон хэмжээ нэг тэрбум ам.долларыг давсан. Төв Азийн бүс нутгийн орнууд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хэд хэдэн паркуудыг дараалан нээж, хөдөө аж ахуйн технологийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлсээр байна.
Хятад улс Төв Азийн орнуудын 100 орчим муж, хоттой найрсаг харилцааг тогтоов. Күнзийн институт, Лүбаны ажлын өрөө болон боловсролын салбарын бусад төслүүд ар араасаа хэрэгжиж эхэллээ. Хятад улс нь Төв Азийн оюутнуудын суралцах зорилтод орон болж, визгүй бодлого, жуулчны галт тэрэг аялуулсан нь аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж байна.
Өнө удаан түүхтэй Хятад, Төв Азийн найрсаг харилцаанд шинэ агуулга нэмэгдсээр байх болно.





































































