Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Гар бие оролцон гайхалтай өв соёлыг мэдэрлээ

Гар бие оролцон гайхалтай өв соёлыг мэдэрлээ.

Нар хур тэнцсэн дэлгэр зуны долоодугаар сараар хот хөдөөгүй налгар наадам болж хүн зоны сэтгэл тэнийнэ. Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хондэр коллеж болон Монгол Улсын Дархан Дээд сургуулийн оюутнууд Хөх хотод болзон зусаж, Хятадын уран бичлэг болон даавуун урлал зэрэгтэй танилцаж, Хятадын биет бус соёлын өвийн сайхныг мэдэрье арга хэмжээд гар бие оролцон, сэтгэл өндөр байлаа.

Бийрээр бичих нь бичиж, даавуун урлалаар урлах нь урлаад, Монгол улсын Z үеийн залуусын хувьд юм бүхэн содон сонин байлаа.

 Монгол Улсын Дархан Дээд сургуулийн оюутан С.Баясгалан бийрийг уг нь босоо барьж бичдэг байсан юм уу? Би харин бийрийг хэвтээ бариад бичээд байсан гэхэд бусад оюутнууд нь инээлдэн, арга хэмжээний ахуй талбар баяр хөөрөөр бялхаж байлаа.

Ханьз үсгийн уран бичлэг бол Хятад үндэстний бүтээсэн урлагийн төрөл юм. Үүнийг үггүй яруу найраг, үл үзэгдэх бүжиг, зураггүй уран зураг, чимээгүй хөгжим гэх мэтээр дүрслэн хэлдэг. Хятадын уран бичлэг нь 5000 жилийн турш Хятадад гайхамшигтай соёл иргэншил, хосгүй баялаг бичгийн өвөөрөө  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Нэн ч 2009 онд Хятадын уран бичлэгийн урлаг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн юм.

Монгол Улсын Дархан Дээд сургуулийн багш Г.Баттулга:

-Өвөр Монголын төв хот Хөххотод хүрч ирсэндээ баярлаж байна. Мөн энэхүү ханьз үсгийн уран бичлэг гэх биет бус соёлын өвийн талаар ойлголт авах аз завшаан олгосон Хондэр коллеждоо баярлалаа. Ханьз үсгийн уран бичлэг нь Хятад улсын соёл, цаашид Хятад улсын тод төлөөлөл болох юм гэж хэлж болно. Хүүхдүүд маань уул нь бийр барьж үзээгүй байсан. Зарим нь нэн ч ханьз үсгийн тухай огт ойлголтгүй ч байсан. Энэ удаа тэд өөрийн нэрээ ханьзаар бичиж сурсан нь маш сонирхолтой санагдаж, энэ арга хэмжээд идэвхтэй оролцож буйг хараад би өөрөө ч маш сэтгэл өндөр байна.

Хондэр коллеж энэхүү арга хэмжээгээр зусланд оролцож байгаа Z үеийн залуучуудад биечлэн мэдрүүлэх тал дээр нэн илүү анхаарал хандуулсан байж, Өвөр Монголын алдарт уран бичээч Ли Шаоюй-г урьж багшлуулсан байлаа.

- Ханьз үсгийн уран бичлэгийн хичээлээр хичээллээд би өөрийн нэрээ ханьзаар бичиж сурлаа. Энэ бичээд байгаа үсэг бол миний Сумъяабазар гэх нэрийн дотрох нэг үсэг “Я”үсэг болно. Би энэ хэдэн хоног олон зүйлийг харж,сурч,туршлага солилцож явлаа. Цаашид Хөххотод дахин ирмээр байна гэж Дархан дээд сургуулийн хөгжмийн боловсролын хоёрдугаар дамжааны оюутан Өвөр Монголд анх удаагаа ирж буй Х.Сумъяабазар өөрийн бодлоо хуваалцав.

Энэхүү удаа ганц ханьз үсгийн уран бичлэгийг Монголын талын оюутнуудад танилцуулсан төдийгүй бас даавуун урлал, цаасан хайчилбар зэрэг Хятадын хэдэн мянган жилийн түүхтэй гар урлалын биет бус соёлын өвийг танилцуулсан байлаа.

Эрт дээр үеэс өнөөг хүртэл зураг урлах олон арга байдаг бөгөөд үзэг, бэхийг орлох будгийн хэрэгслүүд ч олон янз байдаг. Даавуун урлал нь дүрс урлах нэг зүйлийн арга хэлбэр бөгөөд даавууны өөдсөөр зургийн бүтэц, өнгө, ширхгийг тодорхойлж, зүсэж, эвлүүлэг хийх ур чадвар нь энэхүү соёлын өвийн гол ур техник нь болдог билээ.

-Би уг нь Хятадад иймэрхүү гар урлалын соёл байна гэж огт бодоогүй. Энэ соёл надад маш их таалагдсан. Даавууны өөдсийг ч хаяж гээгдүүлэхгүй ашиглан урлаг болгоод зогсохгүй үүнийгээ мөнгө болгож буйг маш биширч байна. Хамгийн чухал нь энэ удаагийн зуслангийн арга хэмжээгээр хятад найзтай болсондоо маш их баяртай байна гэж Дархан-уул аймгийн Хөтөл соёлын ордны хөгжмийн багш М.Баяржаргал хэлэв.

Арга хэмжээ дуусах үер Хятад, Монгол хоёр орны залуус мөн л энэ арга хэмжээний талаар ярилцсаар байсан бөгөөд нэг нэгэндээ өөрийн бичсэн үсэг уран бичлэг, урлан хийсэн гар урлалаа бэлгэлсэн билээ.

 

зургийг:ХӨҮ РҮЙ, Б.АРИУХАН

Зохиогч:Б.АРИУХАН, Х.АРВИНТАЛ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:286
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7