Хятадын ГХЯ-ны сайд Ван И 7-р сарын 16-нд Тяньжиньд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидов, Тажикистаны ГХЯ-ны сайд С.Мухриддин, Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд И.Дар, Ираны Гадаад хэргийн сайд А.Арагчи нартай уулзав.
Ван И Ермекбаевтай уулзах үеэр хэлэхдээ, Хятад улс ШХАБ-ыг даргалснаас хойш 90 гаруй арга хэмжээ зохион байгуулж, гишүүн орнуудын хүчин чармайлтыг нэгтгэж, ШХАБ-ыг бэхжүүлэх зорилготой хамтын ажиллагааг ахиулсаар байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Хятадын талын ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, Хятад улстай найрсаг, эв нэгдэлтэй, үр дүнтэй дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.
Ермекбаев ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж, Ши Жиньпин дарга ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, ШХАБ-ын хөгжлийн талаар алсын хараатай санал дэвшүүлснийг бахархаж байна. Нарийн бичгийн дарга нарын газар Хятад улсын дарга орны ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, Тяньжиний дээд хэмжээний уулзалтад хамтран бэлтгэнэ гэжээ.




























































