Чатботоос эхлээд оффисын ухаалаг туслагч, эмчилгээний ухаалаг системээс аяллын ухаалаг хөтөч хүртэл – хиймэл оюун ухаан хүмүүсийн өдөр тутмын амьдралд гүнзгий нэвтэрч байна.
“Хятадын интернетийн хөгжлийн байдлын статистик тайлан”-гаас үзвэл хиймэл оюуны технологийн хөгжил, хэрэглээний цар хүрээнд томоохон ахиц гарч, бүтээгдэхүүний тоо эрчимтэй нэмэгдэж, хэрэглээний хүрээ нь тэлсээр байна.
Хэрэглэгчдийн хувьд 2025 оны 06-р сарын байдлаар 80.9 хувь нь хиймэл оюуныг асуулт асууж, хариулт авах зорилгоор голчлон ашиглаж байна.
Аж үйлдвэрийн хувьд 2024 онд Хятадын хиймэл оюуны үйлдвэрлэлийн хэмжээ 700 тэрбум юаниас давж, олон жилийн турш жил бүр 20 хувиас дээш өсөлтийг хадгалсаар иржээ. Хятадад үйлдвэрлэсэн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүд оффисын туслах ажиллагаа, боловсролын хүртээмж, үйлдвэрлэлийн дизайн, контент бүтээх зэрэг олон салбарт гүнзгий нэгдэж, өргөн хүрээтэй ухаалаг хэрэглээний экосистемийг бий болгож байна.
Хятадын Интернэтийн мэдээллийн төвийн орлох дарга Жан Шяо:
- Хятадын хиймэл оюуны салбарын хөгжил, шинэчлэлийн дагуу Хятадын үйлдвэрлэсэн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүд гадаадын зах зээлд хурдацтай нэвтэрч, Хятадын энэ салбар дахь нөлөө эрс нэмэгдсэн. Жишээлбэл, DeepSeek-ийг ашиглаж эхэлснээс хойш 20 хоногийн хугацаанд өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 30 саяыг давж, дэлхийн 140 улс орон бүс нутгийн хэрэглээний захад орж, дэлхийн хамгийн хурдацтай хөгжсөн хиймэл оюуны хэрэглээ болсон байна. Түүнчлэн Хятад улс дэлхийн хиймэл оюуны патентын эрхийн 60 хувийг эзэлж, энэ салбарт тэргүүлж байна.