Залуу үеийн хэрэглэгчид хэрэглээний зах зээлийн өсөлтийн чухал хүч болсны хувьд хэрэглээний сонголт, бүтэц нь зах зээлд ихээхэн нөлөөлж, хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгоход түлхэц үзүүлсээр байна. Залуучууд шинэ хэрэглээний салбарт хөрөнгө мөнгө зарцуулж, дуртай зүйлээ худалдан авахын зэрэгцээ өөрийнхөөрөө байж, бас "чанар"-т анхаардаг болсон. Тэд ухаалаг технологид дуртай бөгөөд бие бялдар, оюуны хөгжилдөө анхаардаг болж, эрүүл, ногоон хэрэглээг сонгодог болсон. Эдгээр хэрэглээний шинэ онцлог, шинэ шаардлага нь залуу үеийнхний сайн сайхан амьдралыг эрэлхийлж буйг илэрхийлдэг. Үүгээр зогсохгүй, хэрэглээний зах зээлд шинэ боломж, шинэ сорилтуудыг авчирч, эдийн засгийн чансаатай хөгжилд шинэ эрч хүч нэмж байна.
Борлуулалтын тоо баримтаас харахад залуучуудын хэрэглэдэг барааны ангилал нь хямдхан эд бараа худалдан авахаас дуртай зүйлээ худалдан авах руу шилжиж байна. Үүний зэрэгцээ дижитал технологид суурилсан хэрэглээний загвар нь аажмаар тэдний худалдан авах үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм. Эдгээр өөрчлөлт нь залуу үеийн хэрэглэгчдийн хэрэглээний шинэ хандлагыг илэрхийлээд зогсохгүй, Хятадын хэрэглээний зах зээлийг чимээгүйхэн өөрчилж, зах зээлийг хувийн хэвшил, туршлага, технологид тулгуурласан чиглэлээр хөгжүүлэхэд түлхэц болж байна.
Залуучууд хэрэглээг улам боловсронгуй, өвөрмөц шинж чанартай болгож буй нь тэдний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдсөнийг харуулахаас гадна, зах зээлд шинэ боломж, сорилтуудыг авчирч байгаа юм. Бид залуучуудын хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг гүнзгий судалж, залуу хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, тэдний хэрэглээний шинэ чиг хандлагад зохицсон сайн сайхан орчныг бий болгож, хэрэглэгчдийн эрх ашгийг үр дүнтэй хамгаалах учиртай.





































































