ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататган өргөжүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийн замыг өргөтгөн, хөдөө аж ахуйн үр ашиг, тариачдын орлогыг нэмэгдүүлж, хөдөө тосгоныг улам эрч хүчтэй болгох хэрэгтэйг онцолжээ.
Саяхан Шиньхуа агентлагийн сурвалжлагчид "Эрч хүчтэй Хятад улс судалгааны аялал"-ын багийн хамт Жянши, Гирин, Хөхнуур зэрэг бүс нутагт сурвалжлага хийсэн байна. Экологийн таатай орчин нь ядуурлаас ангижруулж, хөгжил цэцэглэлтийг ахиулж байна. Хөдөө аж ахуйн технологи нь орон нутгийн тогтвортой үйлдвэрллийг ахиулж, орлогыг нэмэгдүүлэн, эх баялагт тулгуурласан аж үйлдвэрүүд нь хөгжлийн шинэ дүр зургийг харуулсаар байна.

Жянши мужийн Ганжөү хотын Юдү шяны Зишань суурингийн Таньтөү тосгоны жимс, хүнсний ногоо тариалах бааз дээр тосгоны иргэд Loofah sponge-ны салаа намааг тайран цэгцэлнэ(2025 оны 1-р сарын 3-ны өдөр).Шиньхуа агентлаг (Зургийг Лю Шяоциан)
Экологи хамгаалах нь хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулж байна
Жянши мужийн Юдү шяны Таньтөү тосгонд 200 гаруй га бүхий хүнсний ногооны хүлэмжүүд замын хажууд эгнэрнэ. Хүлэмжинд Smooth Luffa, өргөст хэмх ургаж байгаа бөгөөд тосгоны иргэд зах зээлд нийлүүлэхээр завгүй ажиллана. Хөрсөнд агуулагдах селен нь хүний биед тустай тул энэ нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг.
"Экологийн брэнд" болох селенийг ашиглах нь Таньтөү тосгоны хөгжил цэцэглэлт, ядуурлаас ангижрах түлхүүр нь болж байгаа. Тус тосгон хоршоо байгуулж, тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг өөртөө татаж, хүйтэн гинжин хэлхээний ложистик, гүн боловсруулалтыг нэгтгэсэн селенээр баялаг аж үйлдвэрийн парк байгуулжээ. Энэхүү аж үйлдвэрийн сүлжээ нь тариалангийн талбайг хотын хоолны ширээтэй холбосон байна.

Хөхнуур мужийн Шинин хотын Датүн шяны Бяньмагөү цэцгийн далайн үзэсгэлэнт газарт ажилтнууд, хүүхдүүдтэй тоглоно ( 2025 оны 7-р сарын 22-ны өдөр).Шиньхуа агентлагийн сурвалжлагч Сүн Рүйбө
Таньтөү тосгон одоо селенээр баялаг бүтээгдэхүүнүүддээ олон тооны гэрчилгээ авсан аж. Түүний хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн нь Гуандүн-Хонгконг-Макаогийн их булангийн зах зээлд алдартай төдийгүй Хятад-Европын төмөр замын экспрессээр хилийн чанадад экспортлогддог. Таньтөү тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Лю Ляньюн хэлэхдээ, "Өнгөрсөн онд тосгоны хамтын эдийн засгийн орлого 3 сая 550 мянган юаньд хүрч, 2018 онтой харьцуулахад 44 дахин өссөн байна" гэжээ.
Тариаланчдын орлого нэмэгдээд зогсохгүй орчин ахуй нь ч илүү үзэсгэлэнтэй болов. Хөдөөгийн амьдрах орчныг сайжруулахад анхаарч, үзэсгэлэнт хөдөө тосгон байгуулж буй нь хөдөөгийн сэргэн мандалд өнгө нэмж байна.

Гирин мужийн Хэлүн хотын Гуандүн тосгонд жуулчид аялана (2025 оны 7-р сарын 18-ны өдөр).Зургийг Шиньхуа агентлагийн сурвалжлагч Шао Зэдүн
Гирин мужийн Хэлүн хотын Гуандүн тосгоныг "Жорлонгийн хувьсгал" өөрчилсөн гэвэл та бүхэн итгэх үү. 2015 оноос хойш Гуандүн тосгон 210 жорлонг засварлаж, бохирын усны шугам сүлжээгээ шинэчилсэн байна. Өнөөдөр Гуандүн тосгон нь соёлын өргөн талбай, фитнессийн иж бүрэн тоног төхөөрөмж, тохь тухтай орчинтой, оршин суугчид нь сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн амьдрах орчин эрс сайжирсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хөдөө тосгоны ариун цэврийн байгууламжийн түвшин ойролцоогоор 75%-д хүрч, хөдөө орон нутгийн ахуйн хог хаягдлыг цуглуулах, боловсруулах боломжтой засаг захиргааны тосгон 90 гаруй хувийг эзэлж байна. Боловсрол, эрүүл мэнд, ахмад настны халамж зэрэг төрийн үндсэн үйлчилгээ тасралтгүй сайжирч байна.

Энэ бол Гирин мужийн Хэлүн хотын Гуандүн тосгон дахь байшингууд (2025 оны 7-р сарын 18-ны өдөр дроноор авсан зураг). Зургийг Шиньхуа агентлагийн сурвалжлагч Шао Зэдүн
Технологиор жигүүрлэсэн хөдөө аж ахуй
Технологи нь хар хөрст нутгийн үр тарианы агуулах хэмээгдсэн Гирийн мужийн хөдөө нутгийг хэрхэн ивээж байна вэ? Чанчүний үндэсний хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүсэд эрдэнэ шишийн төрөл бүрийн шинэ сортууд шинэ технологийн тусламжтайгаар хурдтай өсч байна.Лазер нэмэлт гэрэлтүүлэг зэрэг технологийн тусламжтайгаар тус бүс нутагт жил бүр 100 сая гаруй төрөл бүрийн таримал ургамлын суулгац үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвтэй байна.
Чанчүний үндэсний хөдөө аж ахуйн өндөр технологийн бүсийн удирдах зөвлөлийн орлогч дарга Ван Хайчэн тайлбарлахдаа, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Чанчүний үндэсний хөдөө аж ахуйн өндөр технологийн бүс 50 саяаас илүү юанийн өртөг бүхий бүтээн байгуулалтын 20 төсөл хэрэгжүүлж, сайжруулсан эрдэнэ шишийн сортуудыг тариалах, түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэрэг салбарт анхаарлаа хандуулсан байна. Мөн шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний инновацийн платформууд, өндөр стандартын баазууд бүрэлдэж эхэлсэн.

Гирин мужийн Гирин хотын Юнжи шяны Шиньфэн тариаланчдын мэргэжлийн хоршоонд тариаланчид машин механизм ажиллуулан цагаан будааны суулгац тариална (2025 оны 5-р сарын 26-ны өдөр).Зургийг Шиньхуа агентлагийн сурвалжлагч Жан Нань
Хөдөө аж ахуйн технологийн шинэчлэлийн ачаар жилиний үр тарианы үйлдвэрлэл 2024 онд 42 тэрбум 660 сая килограммд хүрч, түүхэн дээд амжилт тогтоож, хөдөө аж ахуйн салбар улам бүр өргөжин хүчирхэгжиж, Хятадын үр тарианд "Гирин нутгийн будаа тарианы дээж"-ийг өргөж билээ.
Гирин мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Чян хэлэхдээ, Гирин муж хөдөө аж ахуйн технологийн шинэчлэлийг бүх салбарт ахиулж, сайн тариалангийн талбай, сайн үр, сайн техник, сайн арга, ухаалаг хөдөө аж ахуйг нэвтрүүлэн үйлдвэрлэл, хүчин чадал, ашиг орлогоо нэмэгдүүлж байна. Тус муж үндэсний хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, шинжлэх ухаан, технологий хөдөө аж ахуй, ногоон хөдөө аж ахуй, чанартай хөдөө аж ахуй, брэндийн хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн өндөр түвшинд бие даан ажиллах замаар хөдөө тосгоныг иж бүрэн сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Энэ бол Хөхнуур мужийн Шинин хотын Шэнюань хивсний группийн үйлдвэрлэлийн цех дэх Төвд хивсний үзмэрийн талбайн зураг (2025 оны 7-р сарын 21-ний өдөр).Зургийг Шиньхуа агентлагийн сурвалжлагч Ци Жиюэ
Шинэлэг шийдлээс эрч хүч төрдөг. Одоогийн байдлаар Хятадын олон газар нутаг шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарч, хөдөө тосгоны сэргэн мандалтыг ахиулахад шинэ чанарын бүтээмжийн чухал үүргийг цаашид ахиулж байна.
Хөхнуурын Хайдүн хотод их дата, хиймэл оюун ухаан зэрэг технологийг ашиглан Хөхнуурын Ши Нин хот, Хайдүн хотын хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн түүхий эдийн худалдааны ХХК нь хөдөө аж ахуйн төрөлжсөн 20 мянга гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан.

Гирин мужийн Юнжи шяны Бөда хөдөө аж ахуйн шинжлэх ухааны компанийн хүн орхоодой үйлдвэрлэх үйлдвэрийн ариутгасан цехэд ажилчид хүн орхоодой бүтээгдэхүүн савлаж байна (2025 оны 7-р сарын 15-ны өдөр).Зургийг Шиньхуа агентлагийн сурвалжлагч Шао Зэдүн
"Компани нь есөн системийг багтаасан дижитал худалдааны платформ байгуулж, Хөхнуурын 2600 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэж, 20,000 гаруй ажилтанд 200 гаруй цахим худалдааны сургалт явуулж, 14 мужтай нийлүүлэлт, маркетингийн харилцаа тогтоож, нийт гүйлгээний хэмжээ 1.3 тэрбумыг давсан" гэж компанийн хариуцалгатай албан тушаалтан Жинь Банюнь хэлэв.
Технологи нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтын арга хэлбэрийг иж бүрнээр нь өөрчлөн сайжруулж, хөдөө орон нутагт шинэ хөгжлийг авчирч байна.

Энэ бол Жянши мужийн Жи-Ань хотын Жижөү дүүргийн Дяо Юань эртний тосгон (2025 оны 7-р сарын 9-ний өдөр, дроноор авсан зураг). Шиньхуа агентлагийн сурвалжлагч Ван Шян
Хөгжилд хөтөлсөн давуу талууд
45 настай нэхмэлчин Көү Шэнь-ин нэхмэлийн машиныхаа өмнө сууж, хурууны үзүүрээр сүлжмэлийн утсыг урлах зуур "Энэ ажил цаг их авна. Эхнээс нь дуустал дор хаяж нэг жилээс жил хагасын хугацаа шаардана."гэв. Дэргэдэх хивсэн дээр усны шувууд далавчаа дэвсэж, нисэхэд бэлэн болсон сонирхолтой хээ угалзыг урласан байна.
Хөхнуурын Шинин хотын Шэнюань хивсний группэд сурвалжлагчид үндэсний биет бус соёлын өвийн төлөөлөл болсон Төвд хивс урлалын гайхамшгийг харлаа. Төвд хивсний ур чадвар нь үе дамжин уламжлагдан ирсэн.Нэхмэлийн технологийн судалгаа, хөгжүүлэлт нь товойлгон хээ, гялалзсан хээ зэрэг орчин үеийн загваруудыг хослуулсан нь Төвд хивсийг орон нутгийн онцлогийн хүрээнээс давуулж, илүү өргөн зах зээлд гарах боломжийг нээжээ.
Шэнюань хивс компанийн ерөнхий менежерийн орлогч Дү Фэй сэтгүүлчдэд хэлэхдээ, тус компанийн Төвд хивсийг дотооддоо нийлүүлээд зогсохгүй Америк, Герман зэрэг орнуудад экспортолж байна. Тус компани нь 1000 орчим ажилтантай бөгөөд тэдний ихэнх нь нутгийн үндэстний цөөнхийн иргэд юм.
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн түгээмэл жам хуулийг мөрдөж, нутаг нутгийн өвөрмөц онцлогт тулгуурлан, хичээл зүтгэлтэй ажиллаж байж л шинэ замыг нээж, шинэ хэтийн төлөвийг нээж байна.
Хөхнуур мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ү Шяожүнь хэлэхдээ, Хөхнуур муж ногоон хөгжлийг үндсэн бодлогыг баримталж, цэвэр эрчим хүч, эко аялал жуулчлал, ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуй, ногоон тооцоолол зэрэг өвөрмөц бөгөөд ашигтай салбаруудыг эрчимтэй хөгжүүлж байна.

Жянши мужийн Жи-Ань хотын Жижөү дүүргийн Дяо Юань эртний тосгонд жуулчид зочилно (2025 оны 7-р сарын 9-ний өдөр). Шиньхуа агентлагийн сурвалжлагч Ван Шян
Гирин мужийн Бөда Хөдөө аж ахуй, ойн биотехнологийн ХХК-д хүн орхоодойг ашиглах боломж нь төсөөлж байснаас хамаагүй илүү үр дүнд хүрч, хүн орхоодой, хүн орхоодой дарс, улаан хүн орхоодой ниацинамидтай нэрсний шүүс, ундаа, улаан хүн орхоодойн саван зэрэг олон төрлийн моодны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эрүүл мэндийн болон өдөр тутмын хэрэглээний шинэлэг бүтээгдэхүүнүүд хүн орхоодойг залуучуудын түгээмэл сонголт болгож байна" гэж компанийн захирал Ван Шуфан хэлэв.
Төв хорооны 2025 оны 1-р номерт баримт бичигт "хөдөө орон нутгийн өвөрмөц аж үйлдвэрийг хөгжүүлэх" шаардлагатайг онцлон тэмдэглэж, хөдөө аж ахуйн онцлогтой аж үйлдвэрийг байгуулж, хөдөө тосгоны соёл, аялал жуулчлалын интеграцчлалыг гүнзгийрүүлж, аж үйлдвэрийг бэхжүүлэх арга замыг тодорхойлж байна.
Ногоон хөгжил, инновацаар үндэс болгон, зах зээлийн чиг баримжаагаар үндсэн зарчим болгож, улс орон даяар хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хөгжил дэвшлийг гүнзгийрүүлэх хэтийн төлөвийг нээж байна.




























































