Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөлдүү махыг хэрхэн зөв гэсгээх вэ?

Та хөлдүү махыг зөв гэсгээх аргыг мэддэг гэж бодож байна уу?
Хоол хийх мах гэсгээх амархан юм шиг санагдаж байгаа байх л даа

Та хөлдүү махыг зөв гэсгээх аргыг мэддэг гэж бодож байна уу?

Хоол хийх махыг гэсгээх амархан юм шиг санагдаж байгаа байх л даа. Хөргөгчнөөс махаа гаргалаа, гэсэхийг нь хүлээгээд л болоо. Ингэж бодож байна уу? Тахианы болон бусад төрлийн махыг ингэж аажмаар удаан гэсгээх нь амин дэмийг нь алдагдуулж, гэсч буй гадаргууд бактери үржих таатай нөхцлийг бий болгодог. Махны голын хэсэг гэсэх үед гадна талын хэсэг нь өөрийн шинэлэг чанар, тэжээллэг байдлаа аль хэдийн алдчихсан байдаг.

Туршлагатай тогооч, гэрийн эзэгтэй нар тахианы болон бусад махыг усан дотор хийж гэсгээх нь илүү дээр гэдгийг дуу нэгтэйгээр баталж байна. Учир нь ус агаарыг бодвол дулааныг 20 дахин хурдан дамжуулдаг байна.

Ямар усанд махаа гэсгээх вэ? Бүлээн үү? эсвэл хүйтэн үү? Хамгийн аюулгүй, сайн арга бол мөстэй усанд гэсгээх явдал юм. Энэ тохиолдолд мах хүйтэн хэвээр байх боловч шинэлэг байдлаа алдахгүйгээр гэснэ. Хэрвээ их хэмжээний мах гэсгээх шаарлагатай ба танд хангалттай их хугацаа байвал та махаа хөргөгчнийхөө хөргүүр хэсэгт байлгаж гэсгээгээрэй!

Ил тавьж гэсгээснээс усан дотор хийж гэсгээх нь илүү хурдан байх болно. Махны тань шүүс гарч амтгүй болох вий гэж эмээж байгаа бол та махаа гялгар уутанд хийгээд гэсгээж болно.

Энэ мэдээллийг найзуудтайгаа хуваалцаж сайхан амттай, тэжээллэг хоолыг хурдан хугацаанд хийж идэхэд нь туслаарай!

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xopom
Мэдээ үзсэн:3405
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7