Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Амжилт дүүрэн арван жил- Монгол-Хятадын экспо

Амжилт дүүрэн арван жил- Монгол-Хятадын экспо

8-р сарын 25-нд Монгол-Хятадын X экспо Хөххотод нээлтээ хийсэн. Анхны үзэсгэлэн 2015 онд амжилттай зохиогдсоноос хойш арван жилийн нүүр үзлээ. Энэ арван жилийн турш, Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал талбар болж, Хөххотыг умардад улам нээлттэй болгосон.

Монгол-Хятадын экспо нь үндэсний стратегиас үүдэлтэй. 2014 онд Хятад, Монгол хоёр тал "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох, хөгжүүлэх хамтарсан тунхаглал"-д гарын үсэг зурж, Монгол- Хятадын экспо зохион байгуулах санаачилгыг хамтран дэвшүүлсэн. Энэ нь "Бүс ба Зам" санаачилгыг хэрэгжүүлэх, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах гол арга хэмжээ төдийгүй хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал тээвэрлэгч болсон юм.

Үзэсгэлэнгийн цар хүрээ, олон улсын нөлөөлөл нэмэгдсээр байна. Энэ нь хоёр орны эдийн засаг, худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, Хятадын умард зүгт нээлттэй байдалд үйлчлэх олон улсын чухал индэр болсон юм. Энэ нь Хятад, Монголын найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ удаагийн Монгол-Хятадын X экспо нь өмнөх экспогоос илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж,үзэсгэлэнгийн хугацааг долоо хоног болгон сунгасан юм. Шинэ эрчим хүч, орчин үеийн нүүрсний химийн аж үйлдвэр болон бусад салбарын тэргүүлэх ололт амжилтыг харуулсан олон мэргэжлийн үзэсгэлэнгийн танхимуудыг байгуулж, олон сайхан арга хэмжээг зохион байгуулжээ. Хөххот "олон улсын, мэргэжлийн, практик" үзэсгэлэнгийн үзэл баримтлалыг гүнзгийрүүлж,цаг хугацааны тохируулга хийж, үзэсгэлэнгийн хугацааг уртасгасан нь олон нийтийн анхаарлын төвд байлаа. Энэ нь үндэсний стратегид идэвхтэй үйлчилж, илүү нөлөө бүхий нээлттэй платформыг бий болгох хотын ухамсартай үйлдэл юм.

Амжилт бүтээлээр дүүрэн арван жилийг ардаа орхилоо. Ирэх арван жил Хөххотын хувьд нээлтийн давалгаанд шинэ өндөрлөгт хүрэх шинэ аялал болно. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэгний чиглэлийг өргөтгөж, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг шинэчилснээр Хөххот нь Монгол-Хятадын экспод тулгуурлан гадаад ертөнцөд илүү нээлттэй болж өсөн дэвжих нь дамжиггүй.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2184
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7