Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Чамлахаар чанга атга:хүүхдийн мөнгө

Чамлахаар чанга атга:хүүхдийн мөнгө

Энэ оны 7-р сард Хятад улс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн төлөвлөгөөгөө зарласан. Уг төлөвлөгөөний дагуу 2025 оны 1-р сарын 1-с эхлэн нэг, хоёр, гурав дахь хүүхэд гэж ялгалгүй өрх бүрийн 0-3 хүртэлх насны хүүхдэд жилийн 3600 юанийн мөнгөн тэтгэмж (цаашид “хүүхдийн мөнгө” гэх) олгох болов.

3600 юанийн хүүхдийн мөнгө өгөх болсон нь сүүлийн үед хүмүүсийн ярианы бай болж байна. Ихэнх хүмүүс  маш баяртай хүлээн авч байгаа бол зарим нь өдийхөн мөнгөөр чинь хэдэн лааз хүүхдийн сүү авах юм бэ хэмээн чамлах,  сая юань өгсөн ч хүүхэд төрүүлэхгүй гэх нь ч бий.

Мэдээж нэг хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд хүүхдийн сүү, хоол хүнс, хүүхэд харах үйлчилгээ, хичээл сургуульд явуулах... Олон мянган эцэг эхчүүд зайлшгүй шаардлагатай зардал тооцоонд дарагддаг. Эдгээр зардал мөнгөний дэргэд жилийн 3600 юань хаа нь ч хүрэлцэхгүй. Гэхдээ Хятад улс хүүхдэд зориулж анх удаа бэлэн мөнгөөр "Алга тэнийлгэн гар цайлгаж”эхэлсэн нь маш сайн хэрэг.

Хүүхдийн мөнгө өгөх болсон нь Хятадын хүн ам 2022 оноос буурч эхэлсэнтэй холбоотой.

За тэгээд хэдэн тоо харья. 2024 онд Хятадын хүн ам 1.40828 тэрбум болж, өнгөрсөн оныхоос 1.39 саяар багасан билээ, төрөлтийн хэмжээ ердөө 6.77‰ байж, шинээр нэмэгдсэн хүүхдийн тоо дөнгөж 9.54 саятай байна.

Хүн ам багасаж буй нь  зөвхөн Хятад Улсад ч тохиолдож буй асуудал биш, Дэлхийн улс орнуудын бүгдийнх нь шахуу зовлон. Өдгөө гэр бүлүүд цөөн хүүхэдтэй болохыг эрмэлздэг болсон, Эмэгтэйчүүдийн боловсрол өндөр болсон, хожуу төрөлт нэмэгдсэн, хэрэглээний зардал өссөн зэрэг олон шалтгаанаар төрөлт буурч буй. Тиймдээ улс орнууд хүн амынхаа төрөлтийг дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн.

Монгол улс анх 2005 онд Хүүхдийн мөнгө хөтөлбөр (ХМХ)-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн удаагийн бодлогын өөрчлөлт хийж, зөвхөн зорилтот бүлгийг хамруулдаг байснаасаа бүх нийтийг хамруулдаг болсон, Энэ нь Ази тивдээ үлгэр жишээ, дэвшилтэт хөтөлбөр болгож чадсан.

Цар тахлын үед Монгол улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлж, бүх хүүхдийг 100% хамруулах түүхэн шийдвэр гаргаж байсан.

Хятад улсын хүн амын төрөлтийг дэмжих бодлого цаашид боловсронгуй болох нь дамжиггүй, Гэхдээ хамгийн чухал нь энэ 3600 юань нь эхний алхам. Тэр нь хүүхдийн төлөөх мянга мянган бодлогынх нь гараа. Хүүхдийнхээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх нь зөвхөн нэг гэр бүлийн үүрэг хариуцлага байхаа больж, Төр засаг ч оролцох болсон нь итгэл найдвар билээ. Энэ нь хүүхэд бол гэр бүлийн аз жаргал төдийгүй улс орны ирээдүй гэдгийг ухамсарлан цаг үеийн дуу хоолой билээ.

3600 юанийг бага гэж гололгүй баярлан талархаж тосоод хүлээгээд авах хэрэгтэй, буян тогтдог юм гэнэ лээ! "Чамлахаар чанга атга" гэдэг ардын цэцэн үг  бий. Араасаа олон “дүү”  дагуулах биз...

Зохиогч: Нийтлэл:Ц.Урантунгалаг
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:2360
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7