Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Таны сонсгол муудаж байгааг илтгэх шинж тэмдгүүд

Сонсгол муудахад нөлөөлж буй олон хүчин зүйл байдаг ба үүнд мөн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдал нөлөөлдөг байна

Сонсгол муудахад нөлөөлж буй олон хүчин зүйл байдаг ба үүнд мөн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдал нөлөөлдөг байна. Дэлхий ертөнц нам гүм юм шиг санагдаж эхлэх үед та стресстэж, уурлаж бухимдаад зогсохгүй, өвдөлт мэдрэх болно.

Иймээс сонсгол муудаж байгааг илтгэх шинж тэмдгүүд илэрсэн даруйд тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Сонсгол муудах нь аюултай ч, техник технологи өндөр хөгжсөн энэ үед чихний сонсголыг сайжруулах, дэмжих зориулалттай аппарат хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх болсныг дурдах хэрэгтэй байх. Ингээд чихний сонсгол муудах үед илрэх шинж тэмдэг болон хэрхэн эмчлэх тухай мэдээг хүргэж байна.

Шалтгаан

1.Сонсгол муудахад хүргэдэг шалтгаанууд:

2.Нас ахих

3.Чанга дуу чимээ

4.Чихний үрэвсэл

5.Чихний гажиг

6.Чихний хэнгэргийн хальсан дээр холестеатома гарах

7.Өвчин эсвэл үрэвсэл /Улаан бурхан, тэмбүү, гахайн хавдар, менингит гэх мэт/

8.Менирийн өвчин /чих шуугих, толгой эргэх, чихний дотор болон гадна талд юм сонсогдох гэх зэрэг шинж тэмдгүүд илрэнэ/

9.Хавдар

10.Чихэн дотор ямар нэг зүйл орох

11.Эрүүл мэндийн асуудлууд

12.Генийн өөрчлөлт

13.Дархлаа муудах

Шинж тэмдгүүд

Сонсгол муудах нь аажмаар тохиолддог эсвэл гэнэт хурдан болдог эмгэг юм. Сонсгол нь муудаж байгаа хүмүүс ихэнхдээ бусдын хэлсэн юмыг дахин давтаж сонсохыг хүсдэг. Түүнчлэн эрүүл мэнд болон сэтгэл санааны байдал үүнд нөлөөлнө.

1.Өвдөлт болон даралт нэг эсвэл хоёр чихэнд мэдрэгдэх

2.Толгой эргэх эсвэл огиудас хүрэх

3.Чих дүнгэнэж дуугарах

4.Хүмүүсээс хэлсэн зүйлээ дахиж хэлэхийг хүсэх

5.Телевиз, радионы дууг хэт чангалж сонсдог болох

6.Хүмүүсийн ярьж буйг ойлгохоо болих, ойлгохгүй байгаагаасаа болж уурлаж бухимдах

7.Шинэ хүмүүстэй уулзахдаа ярьж буйг нь муу сонсох учир санаа зовдог болох

Эмчилгээ

Сонсгол муудахын эсрэг хэд хэдэн аргууд бий. Дуу чимээ болон хүний яриаг чангалах, дууг нь тод сонсоход туслах төхөөрөмжүүд байдаг бөгөөд үүнийг гар утастайгаа холбон хэрэглэх боломжтой. Уг төхөөрөмж нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст сайн нөлөө үзүүлж байгааг холбогдох газрууд онцолж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xopom
Мэдээ үзсэн:3278
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7