Эрүүл биеийг эрхэмлэгч миний бие өөрийн биеэр туршиж үзсэн бөгөөд хэрхэн нөлөөлснийг танд хүргэхээр шийдлээ.
Тунгалгийн системийн үйл ажиллагааг дэмжинэ
Тунгалгийн систем бидний бие махбодийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг – бодисын солилцоог дээшлүүлж, хорыг гадагшлуулна. Эрдэмтдийн тогтоосноор тунгалгийн систем зүүн талын цээжин бие хэсэгт байрлах бөгөөд зүүн талаараа хэвтэхэд биеийн бүхий л үйл ажиллагаа идэвхжиж хор гадагшлах процесс түргэсдэг.
Дэлүүний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
Дэлүү бол тунгалгийн системийн маш чухал эрхтэн. Зүүн талаар хэвтвэл илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг бөгөөд цусан хангамж нь нэмэгдэж шүүх процесс илүү явагддаг.
Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ
Нарийн болон бүдүүн гэдэс хүний биеийн зүүн хэсэгт нийлдэг – үүнийг “илеоцекаль клапан” гэнэ. Зүүн талаараа хэвтсэн тохиолдолд хүндийн хүч нь ялгадсыг клапанаар түргэн явуулахад нөлөөлж биеэс гадагшлуулах явцыг түргэсгэдэг.
Шөнийн цагаар цээж хорсохгүй
Хэрвээ таны цээж хорсоод унтаж чаддаггүй бол зүүн талаараа хэвтээрэй. Энэ тохиолдолд таны ходоод улаан хоолойн доор байрлах болно. Энэ нь ходоодонд боловсорч байгаа хоол эргэн улаан хоолойд орох замыг хаах юм.
Элэгний ачааллыг багасгана
Элэг баруун талд байрладаг бөгөөд нойрон дунд элэг идэвхтэй ажиллаж эхэлдэг. Биеийн зүүн талаар хэвтсэн тохиолдолд элэг илүү ачаалал авалгүйгээр хороо гадагшлуулах боломжтой болно.
Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
Зүрх – таны биеийг цусаар шахах ажлыг хийдэг. Зүүн талаараа хэвтэж унтвал зүрх өөрийн ажлаа сайн хийнэ.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд ашигтай
Жирэмсний үед баруун талаараа унтахад муу зүйлгүй. Гэхдээ унтахдаа зүүн талаар хэвтвэл элгэнд илүү ачаалал ирэхгүй, цусан хангамжийг дээшлүүлэх болохыг анхаарна уу.































































