2025 онд болсон “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+” дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин даргаас дэлхийн засаглалын санаачлагыг анх удаа санал болгожээ. Үүнд: "Бүрэн эрхт эрх тэгш байдал", "Олон улсын хууль дүрэм", "Олон талт үзэл", "Хүнээр төв болгох", “Бодит үр дүнд хүрэхийн төлөө тэмүүлэх" зэрэг баримтлах шаардлагатай таван үндсэн ойлголтыг багтаасан байна.
Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой бөгөөд НҮБ байгууллагдсаны 80 жилийн ой тохиож байгаа юм. Одоогийн байдлаар дэлхий ертөнц донсолгоо, өөрчлөлт ихтэй шинэ үе рүү орж, дэлхийн засаглалын алдагдал тасралтгүй нэмэгдэж байна. Хятадын дурдан гаргасан дэлхийн засаглалын санаачилга нь "Дэлхийн засаглалын ямар тогтолцоог бий болгох, дэлхийн засаглалыг хэрхэн шинэчлэх, сайжруулах вэ” гэсэн цаг үеийн асуудалд анхаарал хандуулжээ. Энгийнээр хэлбэл, “Бүрэн эрхт эрх тэгш байдал” нь улс хоорондын харилцааг зохицуулах хамгийн чухал зарчим, дэлхийн засаглалын үндсэн урьдчилсан нөхцөл юм. "Олон улсын хууль дүрэм" нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримтлах явдал байж, олон улсын эрх зүй, олон улсын дүрмийг тэгш, жигд хэрэглэхийг хангаж, дэлхийн засаглалын үндсэн баталгаа юм. “Олон талт үзэл"нь олон улсын тогтолцоо, олон улсын дэг журмын үндсэн ойлголт, дэлхийн засаглалын үндсэн зам юм. "Хүнээр төв болгох" нь ард иргэдийн ололт амжилтаар зорилгоо болгосон, дэлхийн засаглалын үнэт зүйлсийн чиг баримжаа юм. “Бодит үр дүнд хүрэхийн төлөө тэмүүлэх" нь бодит асуудлыг шийдвэрлэж чадах эсэх, дэлхийн засаглалын чухал зарчим юм.
Энэ оны 09-р сард Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
- "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+” дээд хэмжээний уулзалт дээр Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дэлхийн засаглалын санаачилга”-ыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Үнэн хэрэгтээ Хятад улс дэлхийн засаглалын санаачилгын үндсэн үзэл баримтлалыг баримталж, хэрэгжүүлсээр ирсэн юм. "Бүс ба Зам" санаачилга нь Хятад улсын хамтдаа зөвлөлдөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа ашиг хүртэх дэлхийн засаглалын үзэл баримтлалыг харуулж, "Бүс ба Зам" санаачилгын дагуух бүх улс орнуудын том жижиг, хүч чадал, байрь сууриас нь үл хамааран ашиг тусаа хамтдаа хуваалцдаг. Цаашид харвал, Хятад, Монгол хоёр улс хамтын хүчин чармайлтаар шинэчлэлийг дэмжин, хоёр орон, ард түмэнд бодит үр өгөөжөө өгөх зорилготой "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж байна. Үүний үндсэн дээр Хятад улс “Дэлхийн хөгжил, өмнөд хамтын ажиллагааны сан”-гийн шугамаар Монгол улсад гурван төсөл хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааны асуудалд анхаарлаа хандуулсан. Эдгээр төслүүд Монгол улсын ард түмэнд бодит үр өгөөжөө өгч, хүнээр төв болгох хандлагыг баримтлах үндсэн үзэл баримтлалыг харуулсан.
Үүний зэрэгцээ дэлхийн засаглалын санаачилга нь Монгол улсын шаардлагад ихээхэн нийцэж байна. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд онцлохдоо:
Монгол улс НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчмуудыг хамгаалан хэрэгжүүлж, НҮБ-аар төв болгосон олон талт тогтолцоог бэхжүүлэхээр чармайж байна. Дэлхийн засаглалын санаачилга нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримтлахад тулгуурлаж, нэг талт үзэл, давхар стандарт, эрх мэдлийн бодлогыг эсэргүүцэж, олон талт хамтын ажиллагааг дэмжин, нийт хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хамгаалахад хөгжиж буй орнуудын дийлэнх хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, Монгол улсыг багтаасан дийлэнх улс орнуудын нийтлэг хүлээлтэд нийцэж байна.
Дээрхээс харахад дэлхийн засаглалын санаачилгын удирдлага дор Хятад, Монгол хоёр тал цаашид олон талт зохицуулалтыг бэхжүүлж, олон улсын тавцанд бие биенээ дэмжиж, нягт хамтран ажиллаж чадна. НҮБ-д эерэг үүрэг гүйцэтгэхээс эхлээд олон улсын үйл хэрэгт хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх, “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүртэл дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, боломжийн чиглэлд ахиулахад хамтран ажиллах болно.





































































