Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нойргүйдэлд хүргэдэг түгээмэл шалтгаанууд

Шөнө сэрэлгүй нам унтдаг болохсон гэж хүсдэг хүмүүст энэ нийтлэл хэрэг болох буй за. Нойргүйдлээс болж зовж шаналдаг олон хүн бий. Нойр дутуу явах нь олон зүйлд сөргөөр нөлөөлдөг

Гэхдээ дутуу нойртой хонодог хүмүүс бүгд ижил шалтгаантай байдаггүй. Бүтэн нойртой хонодог болохын тулд хамгийн эхлээд юунаас болж нойргүйдэх болов гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Үүний дараа тохирох арга хэмжээг аваарай.

Энд бид нойргүйдэлд хүргэдэг нийтлэг хэдэн шалтгаануудыг жагсааж бичлээ. Сайхан нойрсох гэхээр эдгээр зүйлс танд саад болоод байдаг юм биш биз?

Халууцах

Цэвэршиж буй эмэгтэйчүүд бүр их халууцдаг байна. Шөнө дунд халууцсанаар маш их хөлөрдөг. Таны бие хөлөрсөндөө болоод усан хулгана болчихсон юм шиг л санагдана. Ингэж хөлстэйгөө хутгалдсан үед өөрийн эрхгүй уур бухимдал төрдөг.

Ямар арга хэмжээ авах вэ?

Орныхоо хажууд аяга ус, цээнийн үндэсний ханд тавиад унтахыг зөвлөж байна. Хэрэв шөнө халууцаад сэрвэл ханднаасаа 15-25 дуслыг аяга усандаа хийж уугаарай. Төдөлгүй халууцах нь багасна.

Хөл бадайрах

Мэдрэлийн тогтолцоо саатсанаар хөл, гар бадайрч чимчигнэдэг. Биеэ чөлөөтэй хөдөлгөж чадахгүйгээс сэрвэлзэх тохиолдол гардаг.

Ямар арга хэмжээ авах вэ?

Зарим төрлийн нэмэлт бэлдмэл хэрэглэснээр хөл, гар бадайрах нь багасдаг байна. Тухайлбал төмрийн дутагдалтай хүн төмрийн бэлдмэл хэрэглэж болно. Мөн кальци, магнийн бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн тогтмол дасгал хийвэл тустай гэнэ. Зарим өвчтөн гудсан доороо саван хийж унтахад хөл бадайрах нь багасаж байсан юм.

Амьсгал тасалдах

Нойргүйдэлд хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан бол амьсгал тасалдах юм. Унтаж байхдаа амьсгал нь тасалддаг хүмүүс удаан хугацаанд амьсгал авч чаддаггүйгээс гадна гүнзгий амьсгаа авах боломжгүй байдаг. Амьсгал тасалдахад дараах шинж тэмдэг илэрнэ:

Чанга дуугаар хурхирах

Амьсгал боогдох

Амьсгалын хэм алдагдах

Өдрийн цагаар ядарч сульдах

Ямар арга хэмжээ авах вэ?

Амьдралынхаа цөөн хэдэн хэв маягийг өөрчлөхөд л амьсгал тасалдах эмгэг эдгэрэх боломжтой. Жин ихтэй хүмүүсийн амьсгал тасалдах нь элбэг байдаг ажээ. Тиймээс жингээ хасаж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Түүнчлэн архи ууж, тамхи татахаас зайлсхийж, унтаж сэрэх цагаа тогтмол болговол зохино.

 Унтах байрлал буруу байх

Унтах байрлал ямар байхаас хэр сайн амарч чадах тань шууд шалтгаална. Зөв байрлалаар унтвал ая тухтайгаас гадна унтаж байхад бие махбодь бүхэлдээ амарч байдаг.

Ямар арга хэмжээ авах вэ?

Зүүн талаараа хажуулдаж унтах нь ашиг тустай. Үүнд  зүрхний цусан хангамж сайжирч, биеэс хорт бодис гадагшилж, хоол амархан шингэж, цөсний үйл ажиллагааг дэмждэг. Зарим тохиолдолд таны дэрлэж буй дэр ч бас нөлөөтэй байдаг. Дэрээ хэрхэн дэрлэсэн тань хүзүүнд төдийгүй цөсөнд ч бас дэмжлэг болдог ажээ. Нуруугаа бага зэрэг өндөрлөж, өвдгөн доороо дэр ивж заншвал үе мөч өвдөхөөс сэргийлнэ.

Ойр ойрхон шээс хүрэх

Ойр ойрхон шээс хүрснээс болж сэрвэлзэх тохиолдол олонтаа гардаг. Зарим хүн шөнөдөө хэд хэдэн удаа сэрж бие засдаг ажээ. Шөнө дунд нэг удаа ариун цэврийн өрөө орох бол энгийн л үзэгдэл. Гэтэл зарим хүн нэг шөнийн дотор 6-8 удаа босож шээх тохиолдол байдаг.

Эмчид үзүүл:

Шээс ойр ойрхон хүрэхийг болиулах арга байхгүй. Гэхдээ үе үе шээс хүрээд, сэрвэлзээд байвал эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай. Нас явах тусам шээс ойр ойрхон хүрэх нь ихэсдэг ч гэлээ эрүүл мэндийн ноцтой шалтгаан ч бас байж болохыг үгүйсгэхгүй.

Нойроо сайн авч сурахад туслах зөвлөмж

Бүтэн нойртой хоноход тань дараах зөвлөмжүүд танд тусална.

Тогтмол цагт унт

Унтлагын цагаа тогтмол болгох нь тун ач холбогдолтой. Алдаг оног нойртой явснаас тогтмол цагт унтаад сурчихвал таны биед л сайн. Энэ нь түр дугхийгээд авахад ч хамаатай. Хэрвээ та өдрийн цагаар түр дугхийдэг бол цагаа тогтмол болгож хэвшүүлээрэй.

Дасгал хөдөлгөөн тогтмол хий

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр бие махбодь илүү сайн амарч чадахаас гадна нойр сайтай болно.

Гадуур алх

Гадуур сайн алхвал нойрсох дадал зуршил тань эрүүл, зөв болдог гэнэ.

Кофейн болон согтууруулах ундаанаас зайлсхий

Унтахынхаа өмнө кофе, архи зэрэг зүйлс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Стресстэхгүй байхыг хичээ

Стрессээ аль болох багасгах нь чухал шүү. Орондоо орохынхоо өмнө хэрүүл маргаан дэгдээж болзошгүй яриа эхлэхгүй байхыг хичээгээрэй. Харин түүний оронд ном унших, усанд орох гэх мэт амраах зүйлс хийж болно.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xopom
Мэдээ үзсэн:1976
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7