Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын цахилгаан машин яагаад дэлхийд тэргүүлж байна вэ

Хятадын цахилгаан машин яагаад дэлхийд тэргүүлж байна вэ?

Сүүлийн жилүүдэд Хятад улс цахилгаан автомашинаар дэлхийд тэргүүлэв. Энэ нь зөвхөн "маш их борлуулалт" хийсэн гэсэн үг биш бөгөөд Хятад улс дэлхийн автомашины үйлдвэрлэлийн технологийг хурдтай сайжруулж, гадаадад нөлөөгөө улам бүр нэмэгдүүлж буйг харуулж буй юм.  

Тоо баримтаас үзвэл Энэ оны 01-р сараас 07-р сар хүртэл Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 8 сая 232 мянгад, борлуулалт 8 сая 220 мянгад тус тус хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 39.2 хувь, 38.5 хувиар тус бүр өссөн байна.

Цахилгаан машин анх Хятад улсын зах зээлд гарч эхлэх үед хүмүүс  цахилгаан машин амархан шатдаг аюултай, хүйтэн газар оронд тохирохгүй, батарей нь амархан цэнэг алддаг, тэгээд ч батарей нь хэтэрхий үнэтэй гэгддэг байлаа. Ялангуяа, бусад улс оронд Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машин юу юугүй л шатдаг гэх нь холгүй байлаа.

Шинэ зүйл эхлээд эргэлзээ төрүүлж, дараа нь амьдралын сонголт болж хувирдаг гэдгийг Хятадын цахилгаан машины хөгжил гэрчилж байна.

Ердөө хоёр гурван жилийн хугацаанд энэ их эргэлзээг тайлж, өнөөдөр болоход шинэ эрчим хүчний автомашины борлуулалт нь нийт шинэ автомашины борлуулалтын 45 хувь буюу хагас хувьд дөхөж байна.

Гэсэн ч цахилгаан машиныг дагасан шинэ асуудал ч тасарсангүй.

Саяхан болж өнгөрсөн Хятадын үндэсний баярын амралтаар "Хурдны замын үйлчилгээний газруудад машинаа цэнэглэх гэсэн хүмүүс маш урт дараалал үүсгэсэн", "Нэг цаг цэнэглэхийн тулд гурван цаг хүлээсэн" гэх гомдол их гарсан. Энэ жилээс хүмүүс холын аянд цахилгаан машин унаж  аялдаг болсноос цэнэглэхэд хүндрэл үүссэн нь аялагчдыг зовоосон асуудал мэт санагдаж болох ч энэ нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай сорилт, туршлага болж буй юм.

Саарын хажуугаар сайн ч мэдээтэй. Өнгөрсөн сард Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компанийн Yangwang U9 Xtreme загвар Дэлхийн хамгийн хурдан автомашин болжээ. Германд хийсэн туршилтын үеэр Yangwang U9 Xtreme нь 496 км/цагт хүрч, өмнөх дээд амжилт болох Bugatti Chiron Super Sport-ын 490 км/цаг-ийн хурдыг давжээ.

Мэдээж хурд, хүч, технологи гээд дэлхийн зах зээлд өрсөлдөх зүйл олон ч Хятад улсын хувьд бодит зүйл дээр суурилсан асуудал бүрийг шуурхай шийддэг болохоор Хятадын цахилгаан машин дэлхийд тэргүүлэгч болж чадсан. Илүү их багтаамжтай шинэ төрлийн батарей хөгжүүлэх, цахилгаан машины нэг цэнэглэлтээр явах зайг нэмэгдүүлэх зэрэг түүхэн дэвшлийг  Хятад улс удахгүй хийх болно.

Зохиогч:Нийтлэл Ц.Урантунгалаг
Найруулагч:Ц,УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1986
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7