Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөгжилд хөтөлсөн таван жилийн төлөвлөгөө

Хөгжилд хөтөлсөн таван жилийн төлөвлөгөө

2026–2030 оны хооронд хэрэгжих Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөө дэлхийн анхаарлыг татаад байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын ээлжит таван жилийн төлөвлөгөө нь Хятад улсын дотоодын хөгжлийг улам бүр ахиулаад зогсохгүй дэлхийн бусад улс оронд жишиг болно гэж шинжээчид үзэж байна.

Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний 12 стратегийн зорилтын дунд  нээлттэй байдлыг улам өргөжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ эрин үеийг бий болгохыг онцолсон.

Нээлттэй байдал нь Хятад улсын орчин үеийн шинэчлэлийн тод онцлог болсоор ирсэн. Хятадын өргөн зах зээл нь дэлхийн хувьд гайхалтай боломж.“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаа дахь нээлтэй бодолгын талаар хэдэн тоо дурдах юм бол чөлөөт худалдааны туршилтын бүс 22 болж нэмэгдэн, 30 улс орон, бүс нутагтай 23 чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсан. Үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин, Хятадын олон улсын импортын экспог долоо удаа дараалан зохион байгуулсан...

Мэдээж дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад улсын эдийн засаг маш уян хатан чанартай байж, эрдслээс сэргийлэх хүчтэй чадвартай байгаагаа харуулсаар байна.

 Жишээ нь, иргэдийн орлогын түвшин нэмэгдэхийн хэрээр хэрэглээний бүтэц тасралтгүй сайжирч, мөн дэд бүтэц, өндөр шинэ технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийснээр эдийн засгийн хөгжилд маш найдвартай тулгуур тавив. “Бүс ба Зам” зэрэг санаачилга зэргээр дамжуулан экспортын бараа бүтээгдэхүүн, технологийн экспортын хэмжээгээ тасралгүй нэмэгдүүлж, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд чухал байр суурийг эзэлж, голлох үүрэг гүйцэтгэх болов.

Үүний талаар мөн “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаа дахь амжилтаас дурдах юм бол дотооддоо үйлдвэрлэсэн анхны том аялалын хөлөг онгоц, анхны том онгоц болох C919 нислэг, анхны сансрын Тяньгүн станц зэргийг бүтээн ашиглалтад оруулсан. Эдгээр томоохон үндэсний төслүүд нь Хятадын инновацийн чадавхийг харуулж байна. Хүн дүрст роботууд, хиймэл оюун ухааны загварууд, шинэ эрчим хүчний цахилгаан үйлдвэрлүүд хөгжиж, харж байтал бодит амьдралын хэрэгцээнд орчихчон явна.Эдгээр нь таван жилийн төлөвлөгөөнүүдийн бодит үр дүн юм.

Тав таван жилээр үргэлжилсэн Хятадын төлөвлөгөө нь бусад улс орны хувьд Хятад улсыг ажиглаж, хөгжлийн туршлагаас нь судалж суралцах чухал цонх болж байна.Хятад улс дэлхийн улс орнуудтай хамт хөгжилд хүрэхэд бэлэн.

 

 

Зохиогч: Нийтлэл:Ц.Урантунгалаг
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1872
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7