Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Түүхийн үнэнийг харуулсан ”731” кино

Түүхийн үнэнийг харуулсан ”731” кино

2025 оны 9-р сарын 18-нд дэлхийн хэмжээнд нээлтээ хийсэн "731" кино дэлхий даяар маш их нөлөө тусгал гарган, Хятадын киноны түүхэнд хоёр төрлийн дээд амжилтыг бүтээжээ. Тухайлбал, ганц өдрийн киноны нийт үзүүлбэр ба нээлтийн өдрийн үзүүлбэрийн нийт дүнгээр хоёр дээд амжилт тогтоожээ.

Уг кино нь бодит явдлаас сэдвэлэн бүтээсэн учраас сэтгүүлч миний бие ч кино театрыг зорин хүрч, “731” киног сонирхсон юм. Том дэлгэцэнд бактерийн дайн үүсгэж, хүний биед туршилт хийх, түүнчлэн Бактериологийн зэвсгээр Хятадын иргэдийг дайрсан зэрэг харгис хэрцгий үйлдлийг дэлгэж, үсэг бичигээр тэмдэглэн үлдээсэн түүхийг кино болгон бүтээсэн гэдгээрээ үнэхээр гайхалтай.

Бодит түүхэн баримтад тулгуурласан "731" кино нь Японы түрэмгийллийн армийн 731-р ангийн Хятадын Хармөрөн мужийн Харбин хотын Пинфан дүүрэгт биологийн дайны судалгаа хийж, хүний биед туршилт хийсэн харгис хэрцгий үйлдлийг илчилжээ. Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан уг кино нээлтээ хийснээр Японы эсрэг дайны сэдвүүд нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан байна.

9-р сарын 19-ний өдрөөс "731" кино Хойд Америкийн 133 кино театраар дэлгэцэнд гарч, Америк, Канад, Австрали зэрэг орнуудад нээлтээ хийж, гадаад дахь Хятадын харьяатууд, гадаадад сурч буй Хятадын оюутнууд болон олон улсын үзэгчдийн анхааралд хүрсэн юм. Хилийн чанад дахь үзэгчид уг киног үзээд, энэ кино хэлмэгдэгсдийн дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх боломжийг олгож байгаа төдийгүй түүхийг дурсан санаж, энх тайвныг эрхэмлэн дээдлэх нь хүн төрөлхтний нийтлэг үүрэг хариуцлага мөн хэмээн онцолсон байна.

9-р сарын 18, 7-р сарын 31 хэмээх хоёр тоо бол Хятадын ард түмний зүрх сэтгэлд арилшгүй шарх болж үлдсэн юм.

Энэ бол мартагдсан түүхэн үйл явдлын үнэнийг харуулсан кино юм.

Уг кино яг л түүхийн хичээлтэй адил, залуу үеийхэнд “энх тайвныг эрхэмлэх” нь хоосон уриа биш, харин тоо томшгүй олон хүн амь өрөгдсөн бодит түүхээс ирсэн сургамж юм. Тухайн ож жилүүдэд хорвоог орхисон тэдгээр хүмүүс бидэнтэй адил нарны гэрэл, эрх чөлөө, маргаашыг хүсэн тэмүүлж байсныг мартаж болохгүй.

 

 

 

 

 

 

Найруулагч:Х.Арвинтал
Эх сурвалж:Х.АРВИНТАЛ
Мэдээ үзсэн:2055
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7