“Шинэ Хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах багийн дунд замын сэдгүүлчид Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурины Баянбулаг гацааны малчин бүсгүй Балмугйин “Даллаг махны үйлсийн дэлгүүр”-т хүрч сурвалжлгаа үрэглжлүүлжээ.
Балму хошууны төвд үхэр хонины мах болон цагаан идээний дэлгүүр нээж Wechat болон Tiktok тавцанг ашиглан борлуулалт сайтай байгаа. Тэрээр Баянбулаг гацааны эмэгтэйчүүдийн холбооын даргын ажлын албатай.
Олноос оройлсон хурц сэргэг бодол ухаан, алсын хараатай тэрээр энэ олон ажлынхаа алийг нь ч осолдуулалгүй гавшгайлан олондоо итгэл хүндтэй билээ. Биднийг сурвалжлахаар хүрэхэд маргаашын гацааны удирдах багийн сонгуулийн ажилд бууз хийх ажлаа амжуулж, нар шингэх үед биднийг дагуулан хошуун төвийн дэлгүүртээ хүрч сурвалжилга хүлээсэн билээ.

Хөргөгч дүрэн мах жигдрэн харагдана. Ууц, гуя, хавирга, таван цул.......бүхнийг хэсэглэн ууталж бэлдсэнээс айлын бүсгүйн ажилч хөдөлмөрч амьдралын араншин мэдэгдэнэ. Гэр тэргээ дандаа цэвэр цэмцгэр байлган эгэл даруу зангаараа ажил үйлстээ зүтгэж явдаг нь чармайлт сайт бүсгүйчүүдийн нийтлэг зан ч билүү.
200 метр квадрат дэлгүүртээ бараа худалдах, малын махаа мөчлөх чанах зэрэг бүх ажлыг амжуулан хийдэг ч өрөө болгон нь гэгээ татмаар цэвэр бах нь биднийг гайхаш алдуулж билээ. Өдгөө Балмугийн махны дэлгүүр жилд 20 гаруй үхэр, 70 гаруй хонь эдшүүлэн боловсруулж, жилийн орлого 150 мянган юаньд хурч, ажил амьдралаа өөд татаж аз жаргалаар дүрэн явна.































































