Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Малчид, тариаланчдыг гамшгаас хамгаалах “тэжээлийн сан”

Малчид, тариаланчдыг гамшгаас хамгаалах “тэжээлийн сан”

Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 11-р сарын 08-ны өдрийн үдээс өмнө Тунляо хотын Зарууд хошууны Цаоюань тариалан мал аж ахуйн хөрөнгө оруулалт, хөгжлийн групптэй танилцсан билээ.

Уг групп голдуу ган зуд гамшгийн нөхцөлд малчид тариаланчдад зах зээлийн үнэээс хямд үнээр өвс тэжээл хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах ажилд үйлчилэх зориулалттай байгуулагдсан компани болно. Уг компани тэжээл бордооны бизнэс эрхлэхээс гадна, агуулахдаа заавал нэг хэмжээний өвс тэжээлийг байнга хадгалж нөөцлөх үүрэгтэй. Одоогийн байдлаар, энд 1200 тонны тэжээл бордоо хадгалж буй бөгөөд энэ нь ойр орчмын дөрвөн сум суурины ойролцоогоор 60,000 үхэр, хонины хоёр сарын тэжээлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай ажээ.
Гэнэтийн зуд гамшигт зам боогдон тэжээл бордоогоо цаг тухайд нь малчин тариаланчдыг эрсдэлээс хамгаалах асуудлыг шийдэхийн тулд, уг групп энэ төв агуулахаас гадна,хошууныхаа хэмжээнд малчид тариаланчдаасаа ойрхон өөр 3 салбар агуулах барьж байгаад юм.


Уг групп өөрөө 4000 га талбай газартай, сайн чанарын өвс тарьдаг төдийгүй, эргэн тойрны малчид тариаланчдын гараас бас эш сүрэл, хадсан бургас, хуурай өвс худалдан авч цуглуулдаг байна. Ийнхүү  хадсан бургас, шатаагад орхидог байсан эрдэнэ шишийн эш сүрэл зэрэг нь бүүр  “эрдэнэ” болж,малчид тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд нэмэр болжээ. 

- Бид жил бүр бараг 20 мянган тонн хадсан бургас,10 мянган тонн эш сүрэл цуглуулан боловсруулж байна гэж комранийн дэд захирал Б. Байгаль танилцуулсан юм.


Цаоюань компани Хөххот болон Шаанши мужийн их дээд сургууль, компанитай хамтран ажиллаж, өвс, тэжээлийг 1-2 жил шинэ соргогоор нь  хадгалах тусгай технологийг нэвтрүүлсэн байдаг. Үүнд агуулах доторх агаар болон чийгийн хэмжээг зохицуулж өгөхөөр гол чиглэл болгон ажиллаж байна.  

- Ирэх жилд Засгийн газраас бидэнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах ажлын тусгай нөхвөр олгох гэж бий. Энэ нь бидэнд авч хэлбэл маш том урамшуулал  юм. Бид цаашид улам олон технологиудыг нэвтрүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах ажилд үргэлжлэн хувь нэмэр оруулж улам олон малчид тариаланчдад ашиг тусаа өгөхийг бодож ажиллах болно гэж Б.Байгаль өөрийн санаа бодлоо хуваалцсан юм.

Зохиогч:Б.Аруухан, Б.Хөгжилт, Н.Цовоо
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1356
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7