Налгар намрын сүүлчийн өдрүүд хүйтний эрч хараахан чангараагүй ч өглөө үдэшийн жавар жиндүүхэн байлаа.
“Шинэ Хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах багийн Дунд замын зорисон газар бол Хөххотоос 900 км зайтай Ар Хорчин хошуу болно. “Ар Хорчин Минь Сайхан Газар” хэмээх дуу аргагүй бодолд эргэлдэн зам дагуу үзэмж сонирхон тэр нутгийн сайхныг нүдээрээ харах сан гэж алсын замыг товчилж яарана.


Хурдан машин холын замыг эвхэн хараа баясгасан уул ус аяаны чилээг тайлна. Хошууны төв Чавага сууринд хүрхэд хотын давхар байшингууд жигдэрэн, өргөн дардан зам гудамж, өрнүүн хөгжилтэй зах зээлээс энэ нутгийн хөгжил тод харагдана. Ар хорин хошуу Улаанхад хотын зүүн хойд бүсд байрлаж, 8 хошуу шянтай хөршлөн нийт 14,277 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. 2025 оны бүртгэлээр, Ар хорчин хошуунд 2 хороолол,7 суурин, 4 сум,3 шян байж, байнга орших суух хүн ам 232,400 болжээ.
Дараа өдрийнх нь өглөө эрт бид Шуугин суурины Манхан Ар гацаа руу хүлгийн жолоо залсан билээ. Гэсэр баатар мангастай тулалдахдаа морины туурайгаас нь унсан шороо нь өнөөгийн манхан нутгийг бүрдүүлсэн хэмээх домогоор энэхүү нутгийг мөн Алтан Манх гэдэг. Манхан нутгийн малчин бүсгүй цагаан идээ амсуулахад аяан замын алжаал тайлагдан сэдгэлд дулаахан......
Засгийн газраас малчин түмэндээ өгч буй дэмжлэг болон ажилч борогжуун малчидийн хөдөлмөр зүтгэлийг тэмдэглэн, хүн ард нь халуун дотно,амьдрал ундрал нь өрнүүн Ар Хорчин хошуун дахь сурвалжлаг сэтгэл дүүрэн болж билээ.































































