"Бээжин-Өвөр Монголын хамтын ажиллагааны 'Гурван тусгай төсөл'-ийн 2025 оны ололт амжилтыг харуулах, сурталчлах арга хэмжээ" Бээжин хотноо болж өндөрлөлөө.
Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, хэрэглэгчдэд туслах, хүнсний ногооны хангамжийн баталгаа, урьдчилан бэлтгэсэн агуулах зэрэг салбаруудыг хамарсан 15 төслийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь нийт 1.63 тэрбум юанийн үнэ цэнтэй юм.

Арга хэмжээнд Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын аж ахуйн нэгж (Бээжин)-ийн хамтран бэлтгэсэн агуулах, JD.com-ын цэвэрлэгээний үйлчилгээ, өндөр чанартай хөдөө аж ахуй, соёл аялал жуулчлалын маршрутуудыг онцолж, сурталчилсан байв.
Хянган аймгийн махны үхэр болон Улаанхад хотын Уухан хошууны шар будаа зэрэг “Бээжин-Өвөр Монголын хамтын ажиллагааны 10 онцлогт аж үйлдвэр”, Үчуань шянь, Найман хошуу зэрэг “Бээжинг хүрээлсэн 42 хүнсний ногооны бааз”, JD гэр ахуйн бараа, Түчуаны гагнуурчин зэрэг “10 хөдөлмөр үйлчилгээний брэнд”, умард хязгаарын тансаг Хянган зэрэг 5 хөдөө аж ахуй, соёл жуулчлалын маршрутыг сурталчиллаа.

Сүүлийн нэг жилд Бээжин-Өвөр Монголын хамтын ажиллагаагаар аж ахуй нэгжийн 7 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтыг биелүүлэн, онцлогт малын ашиг шимийн бүтээгдэхүүн, тариалангийн бүтээгдүүний борлуулалтыг 30 тэрбум юанд хүргэж, 60 мянга гаруй хүнийг ажилын байраар хангасан байна.































































