Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч 11-р сарын 17-нд мэдэгдэхдээ, Киргизийн Гадаад харилцааны сайд Жеэнбек Кулубаев, Узбекистаны Гадаад харилцааны сайд Бахтиёр Сайдов, Тажикстаны Гадаад харилцааны сайд Сирожиддин Мухриддин нарын урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 19- 22-нд эдгээр гурван улсад айлчилна гэжээ.
Айлчлалын хүрээнд Ван И Киргиз, Узбекистан, Тажикстан улсын Гадаад харилцааны сайд нартай тус бүр стратегийн хэлэлцээ хийх бөгөөд хоёр талын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа болон олон улсын асуудлын хүрээнд санал солилцоно.































































