Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвлийн улирлын зөвлөгөө

Өглөө машины цонх цантчихаад арилгах гэж бөөн ажил болдог. Харин цагаан цуу болон усыг 3:1-ын харьцаагаар найруулаад цонхоо арччихвал цонхон дээр мөс тогтохгүй

1. Өглөө машины цонх цантчихаад арилгах гэж бөөн ажил болдог. Харин цагаан цуу болон усыг 3:1 гэсэн харьцаагаар найруулаад цонхоо арччихвал цонхон дээр мөс тогтохгүй.

2. Өмдөн дотуураа өмсөх дулаан өмдгүй бол гүйлтийн трико өмсчих. Энэ нь таныг дулаахан байлгана.

3. Шөнийн хүйтэнд гадаа хоносон машины чинь шил арчигч цонхондоо наалдан мөстчихөөд байна уу?Тэгвэл орой машинаа тавихдаа тус бүрт нь оймс углаад цонхонд наалгүй хөндий байлга.

4. Өрөө чинь хэтэрхий хүйтэн байгаа бол таазан дээрх сэнсээ бага хурдан дээр нь тохируулаад цагийн зүүний дагуу эргэхээр болгож асаа. Энэ нь дээш хөөрсөн халуун агаарыг доош буулгана.

5. Малгай өмсөхөөр үс чинь гоё хөвсгөр байдлаа алдчихаад байна уу? Хэрвээ тийм бол хуурай шампунь ашиглан үсээ яг өмнөх шигээ гоё хөвсгөр болго.

6. Цас ихээр орсны дараа гадаах цасаа цэвэрлэх үедээ хүрзээ хоолны наалддаггүй шингэнээр шүрш. Цас хүрзэнд чинь наалдахгүй.

7. Өрөөний чинь халаагуур өрөөг чинь тийм ч сайн халаахгүй байгаа бол халаагуурынхаа арын хананд тугалган цаас наачих. Энэ нь халуун агаарыг өрөө рүү буцаж ойход тусалж, халаалтыг илүү үр дүнтэй болгоно.

8. Орой машинаа тавихдаа хажуугийн толиндоо амсар нь түгжигддэг уут углачих. Өглөө толь цантах, цанг нь арилгахаа мартан жолоо барих асуудал гарахгүй.

9. Усан санд ашигладаг сэлэлтийн хөөсөнцөр тайрдсуудыг гутлынхаа түрийний уртад тааруулан хасаад дотор нь хийчих. Энэ нь урт түрийтэй гутлын түрий унахгүй босоогоороо байхад тусална.

10. Өвлийн хүйтэн шөнө машинаа гадаа тавьдаг бол салхины шилэн дээр чинь зузаан мөс тогтохоос сэргийлэх арга нь зүүн тийш харуулан тавих юм. Өглөөний нар цонхыг чинь цэвэрлэчихнэ.

11. Салхины чинь шил нэгэнтээ цантсан бол пластик карт ашиглан цэвэрлэ.

12. Цасанд суучихаад гулгаад гарч чадахгүй байна уу? Тийм бол шал резинээ дугуйныхаа ард байрлуулж байгаад гулгамтгай нөхцлөөс гарч болно.

13. Машинаа арчдаг алчуур чинь бөөсөрч ноолорчихоод салхины шил арчих үед зураас гаргаад байна уу? Хямдхан сахлын хутга ашиглан бөөсөрсөн хэсгийг хусч арилга.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://health.people.com.cn/
Мэдээ үзсэн:983
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7