Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Импортын экспо бол зөвхөн үзэсгэлэн төдий бус

Импортын экспо бол зөвхөн үзэсгэлэн төдий бус

Хятадын олон улсын импортын Ⅷ экспо саяхан болж өндөрлөлөө. Найман жил буюу 8 удаа амжилттай зохион байгуулагдсан тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд 8 дахь удаагийн экспод дэлхийн 155 улсаас 4108 гаруй аж ахуйн нэгжүүд оролцлоо.

Хятадын олон улсын импортын экспог зохион байгуулж байгаа нь Хятад улс нээлттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал алхам болж байна. Энэ нь дэлхий дахины өмнө тавьсан чухал амлалт юм. Энэхүү экспог 2018 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулсаар байна. Анхны экспо нь Хятад улс зөвхөн ганц талаасаа дэлхий дахинд нээлттэй байх урилга өгсөн бол дараа дараагийн экспонууд нь Хятад болон олон улсын хамтын нийгмийн хамтын хэлэлцээрүүд болж өргөжсөн.

Энэхүү экспо нь нээлттэй, хамтын ажиллагааны индрээр улс орнуудын компаниуд өөрсдийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтаа танилцуулж, хөгжлийн боломжуудаа хуваалцдаг. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь Дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян  удаагийн импортын нээлтэд “Хятадын олон улсын импортын экспо бол дэлхийн улс орнуудыг Хятадын зах зээлд нэвтрүүлэх гарц, Хятадыг дэлхий дахинтай холбох чухал гүүр” гэсэн байдаг.

Хятадын олон улсын импортын экспод анхаарал хандуулах байдал жилээс жилд нэмэгдэж, оролцогч компаниудын тоо ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны экспотой харьцуулахад тус ээлжийн экспогийн олон улсын түвшин улам дээшилсэн нь харагддаг. Өнгөрсөн жилийн экспод 152 улс орон, олон улсын байгууллага оролцсон бол энэ удаагийн экспод 155 улс орон, олон улсын байгууллага оролцсон юм. Үүнээс үзэхэд өндөр түвшний гадаадад нээлттэй индрийн үүргийг гүйцэтгэсэн байна. Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, “Бүс ба Зам” дагуух 123 орон экспод оролцож, өмнөх оныхтой харьцуулахад 23 хувиар өссөн байна. Мөн энэ жилийн үзэсгэлэн 430 мянган м² талбайд зохион байгуулагдаж буйгаараа түүхэн дээд амжилт тогтоож байна.

Хятадын олон улсын импортын экспо нь импортод зориулсан дэлхийн анхны үндэсний хэмжээний үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн үеэр 460 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулж харуулсан нь дэлхийн компаниуд Хятадын зах зээлд итгэж, Хятад улсыг хөгжүүлэхэд оролцох эрмэлзэлтэй байгаагийн тод илрэл юм.

Хятадын олон улсын импортын экспо нь олон орны компаниудад боломжуудыг хуваалцах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал тавцан хангаж, түүнчлэн дэлхий нийтэд хөгжлийн үр шимийг хуваалцах чухал гүүр болж байна.

Тэр нь зөвхөн үзэсгэлэн төдий бус, маш том платформ байж, дэлхийн хөрөнгө оруулалт, инновацын урсгалыг эрчимжүүлэх, түншлэлийг өргөжүүлэх төв болоод ирээдүйд улам бүр чухал болно.

Зохиогч:Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1873
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7