Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга Тонгагийн хаант улсын хаан Тупоу VI-тай уулзав

Дарга Ши Жиньпин Тонгагийн хаант улсын хаан Тупоу VI-тай уулзлаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 25-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын ордонд Хятадад айлчилж буй Тонгагийн хаант улсын хаан Тупоу VI-г хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин дарга:

- Хятад, Тонга дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харьцаж, бие биенийхээ гол ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар тууштай дэмжиж ирсэн. Мөн прагматик хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрэн, адил бус нийгмийн тогтолцоо, том жижиг өөр өөр орнууд хоорондын найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Хятад улс Тонга улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг үргэлжлэн хамгаалахад нь дэмжлэг үзүүлсээр байх бөгөөд Тонга улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, загасан аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цэвэр эрчим хүч, эм эмнэлэг, эрүүл мэнд, аялал жуулчлал, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг хамтын ажиллагаа өрнүүлж, боловсрол, залуучууд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн солилцоог өргөжүүлэн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин цааш үргэлжлүүлэн:

- ХКН-ын Төв Хорооны 20-р удаагийн IV бүгд хурлаар дараагийн таван жилийн хөгжлийн зохицуулалтыг хийсэн. Хятад улс чанар сайтай хөгжил, өндөр түвшний нээлттэй байдлаар улс орнуудтай боломжуудыг хуваалцах болно. Түүнчлэн Тонга улстай хамтран дэлхийн дөрвөн томоохон санаачилгыг тууштай хэрэгжүүлж, Хятад-Номхон далайн арлын орнуудын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг ахиулахад бэлэн байна. Хаан Тупоу VI Хятад улсын урт хугацааны турш тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж байна. Мөн нэг Хятад улсын зарчмыг тууштай баримталж, "Тайванийн тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятадын дэлхийн санаачилга, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбар дахь зохицуулалтыг ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэж хэлэв.  Айлчлалын үеэр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орны төрийн тэргүүн эдийн засаг, худалдаа, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн салбарыг хамарсан хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд хамтдаа оролцсон байна. Уулзалтаас өмнө Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюань нар хаан Тупоу VI болон хатан хааныг угтан авах ёслол хийж, 21 удаагийн ёслолын буудлага хийж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хүндэт харуулын жагсаалыг үзэж сонирхжээ. Үд дундын үеэр хүлээн авалт зохион байгуулж, гадаад харилцааны сайд Ван И холбогдох арга хэмжээнд оролцлоо.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:448
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7