Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ажлын эрч хүч сэргээх таван арга

Ажлын эрч хүч сэргээх таван арга

Насанд хүрэгчид ерөнхийдөө ажил болон ажилтай холбоотой үйл ажиллагаанд өдөрт дунджаар 10 гаруй цаг зарцуулдаг. Үүнээс шалтгаалан маш олон хүн жин нэмж, биеийн ачаалал нь нэмэгдэн, дасгал хийх цаг хугацааны боломж тааруухан байдаг. Тэгвэл ажлын орчин, хооллолтын зуршлаа өөрчлөхөөр дамжуулан эрүүл амьдралд хүрэх боломжтой.

Эрүүл хэв маяг руу шилжихэд дараах асуудалд анхаарлаа хандуулна уу.

1. Гэрээсээ эрүүл зууш авч явах

Ажилд гарахаасаа өмнө урьдчилан төлөвлөж, гэрээсээ эрүүл хоол хүнс авч, хэт өндөр илчлэгтэй амттаныг орлуулж болно. Жишээ нь, самрын холимог, эсвэл овъёосны энергийн шахмал гэх зэрэг. Хөргөгчиндөө тараг, түүхий ногоо, шинэ соргог жимс, бяслагны шорлог зэргийг сонгож хадгалаарай. Эдгээр нь жигнэмэг, шарсан болон тослог хүнснээс илүү эрүүл сонголт юм.

2. Ажлынхантайгаа хамт хооллох

Судалгаанд харуулснаар, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 62 хувь нь өдрийн хоолоо ажлын өрөөндөө ганцаараа иддэг гэсэн байна. Харин хамт олонтойгоо хооллох нь хамтын ажиллагааг сайжруулж, ажлын бүтээмжийг сайжруулдаг. Хэрвээ хамтдаа гадуур алхвал илүү эрч хүчтэй болж, тайвшран, илүү их урам зоригтой ажиллах боломжтой гэдгийг судалгаанд харуулсан байна.

3. Жимсээр чихрийг орлуулах

“Нүднээс далд бол сэтгэлээс хол” гэдэг үг хооллолтын хувьд маш үнэн үг юм. Зүгээр л чихэр хийсэн саваа ширээнийхээ ард далд нуухад элдэв чихэрлэг хүнсний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Харин жимсний саваа ил байлгаж, жимс их идвэл, илүү эрүүл хооллолттой болох боломжтой.

4. Ус уухаа битгий мартаарай

Ус шингэн дутагдвал таны ой тогтоолтод сөргөөр нөлөөлж, түгшүүр, ядаргаа үүсгэдэг. Энь нь ажлын бүтээмжийг бууруулан, стрессийн улмаас илүү их зууш идэхэд хүргэдэг. Тиймээс ажилд явахдаа байнга усны саваа авч явах хэрэгтэй. 

5. Автомат худалдааны машинаас хол байгаарай

Хэдийгээр олон хүн автомат худалдааны машин эрүүл бус хүнс зардгийг мэддэг ч, ихэвчлэн уруу татагдаад түүнийг авч иддэг. Эдгээр машинд олонхдоо хэт их сахар, давс, өөх тос агуулсан, шим тэжээл багатай хүнс, зууш байдаг.

Ялангуяа, үдээс хойш өлсөх үедээ автомат худалдааны машинаас зайгаа барихыг сануулж байна.

 

Найруулагч:Б.САРУУЛ
Эх сурвалж:cctv.cn
Мэдээ үзсэн:596
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7