Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын эдийн засаг дэлхий дахинд шинэ боломжийг олгоно

Хятадын эдийн засаг дэлхий дахинд шинэ боломжийг олгоно

Хятад улс дотоодын асар том зах зээлтэй. Хятадын эдийн засаг илүү өндөр өсөлттэй байх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед Хятадын эдийн засгийн хэтийн төлөв  нь нийгмийн бүх давхаргын анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд байна. Хятадын эдийн засгийн сэргэлт яг л буман цэцгэс дэлэрсэн эрч хүчээр дүүрэн хавар шиг л байна. Өсөлт хурдацтай, үнэ тогтвортой, ажлын байр хангалттай байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулж, дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэн, инновацийн эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлж, ногдол ашгийг нээхэд анхаарч ирсэн нь гадаадад байгаа хүмүүс, ялангуяа олон орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа юм. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь олон талт хамтын ажиллагааг эрчимтэй ахиулж, Ази болон тус замын дагуух бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг ахиулсан юм. Хятадын "Бүс ба зам" санаачилгаар төлөөлүүлсэн хөтөлбөр нь олон улсын хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, хамрах хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, зохицуулалттай хөгжил, хамтаар хожих үзэл баримтлалыг ард түмний зүрх сэтгэлд улам гүн гүнзгий суулгасан юм. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжил мэдэгдэхүйц үр дүнд хүрч, амжилттай хөгжлийн түүхийг дэлхий дахинд харууллаа.
Өнгөрсөн хугацаанд Хятадын эдийн засаг ноцтой эрсдэл, сорилтыг даван туулж, дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг үр дүнтэй баталгаажуулсан байдаг. Энэ онд Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь нэн үнэ цэнэтэй бөгөөд дэлхийн эдийн засгийг тогтвортой сэргээхэд асар их хувь нэмэр оруулсан юм. Хятадын эрчим хүчний үнэ ерөнхийдөө боломжийн хэмжээнд байгаа, өөрийнх нь инфляци бага, үйлдвэрлэлийн өрсөлдөх сайн чадвартай хэвээр байна. Энэ нь Хятадын бусад орны бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ цаашид өсөж, Хятадын өндөр түвшний нээлттэй байдлаас бусад улс орнууд ашиг хүртэх боломжийг олгоно гэсэн үг юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийн эрэлт хэрэгцээг өдөөж, бусад эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Инновацид суурилсан, өндөр чанартай хөгжлийг эрэлхийлж буй Хятадын эдийн засаг дэлхий дахинд илүү олон шинэ боломжийг олгох болно.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1909
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7