Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг баяжуулах, Хятадын соёлын тухай ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүлэх, Хятадын болон гадаад орнуудын соёлын солилцоог сайжруулах зорилгоор "Хятад улсыг танин мэдэхүй, Өвөр Монголд уулзъя” 2025 оны Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн энэ оны 11-р сард эхэлсэн юм.

Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Боловсролын Газраас санаачилж, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Урлагийн Театр хамтран зохион байгуулав. Уг тэмцээний эцсийн шатны шалгаруулалт ба шагнал гардуулах ёслол 11-р сарын 30-ны өдрийн 19:30 цагт Өвөр Монголын Урлагийн Театрт болов.

Уг тэмцээнд Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль, Өвөр Монголын Технологийн Их Сургууль, Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургууль, Өвөр Монголын Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль зэрэг 13 их сургуульд суралцаж буй Монгол, Орос, Лаос, Гана, Филиппин зэрэг 10 орны 226 гадаад оюутан оролцсон билээ. Тэмцээн нь урьдчилсан шат, урьдчилсан үнэлгээ, эцсийн шат гэсэн гурван үе шаттайгаар явагдаж, нийт 37 тоглолт бүртгүүлж тэмцээнд оролцсоны эцэст эцсийн шатны шалгаруулалтад 10 их сургуулийн 7 улс орны 129 оюутны 15 тоглолтыг сонгон оролцуулсан байна.

Эцсийн шатны шалгаруулалтын уур амьсгал гайхалтай хөгжилтэй байсан бөгөөд өрсөлдөөн маш хурц шүрүүн боллоо. Тэмцээнд дуу, бүжиг, хөгжим, тулааны урлаг, уншлага, уран бичлэг зэрэг олон төрлийн арга хэмжээ багтаж, оролцогчид өөр өөрийн авьяас чадвараа харууллаа.

Энэхүү тэмцээн нь Хятадад суралцаж буй олон улсын оюутнуудад өөрсдийгөө харуулах тавцан болж буй бөгөөд, Хятадын соёлыг ойлгох, хайрлах сэтгэлийг нь нэмэгдүүлж, улс орон, бүс нутгийн хоорондын соёлын солилцоог ахиулж,Хятадыг дэлхий дахинд илүү сайн сурталчлах боломжоор хангаж буй юм. Хурц ширүүн өрсөлдөөний эцэст Өвөр Монголын Их сургуульд суралцаж буй Монгол, Оросын оюутан Хүслэн, Рэньни хоёрын бүжиг нэгдүгээр байранд оров.

Тэмцээнийг зохион байгуулагчид шагнал хүртсэн гадаад оюутнуудыг 2026 оны 1-р сард Гуандүн мужийн Гуанжөү хот, Шэньжэнь хотуудад аялуулж, тухайн нутгийн соёл, эдийн засаг, технологи, байгаль орчин зэрэгтэй танилцуулж, шинэ эрин үеийн Хятадын хөгжлийн ололт амжилтыг биечлэн мэдрүүлэх болно. 

Зохиогч:Нийтлэл: Х.АРВИНТАЛ, Б.СУРНАА
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:320
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7