Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Чян Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзав

Ли Чян Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзав

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 12-р сарын 4-ний үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй ФранцынЕрөнхийлөгч Эммануэль Макронтой уулзав. Ли Чян хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны стратегийн удирдлага дор Хятад, Францын харилцаа хамтын ажиллагаа олон шинэ хөгжил, үр дүнд хүрсэн. Өнөө үдээс өмнө Ши Жиньпин дарга ерөнхийлэгч таны биетэй уулзаж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Дэлхийн томоохон эдийн засагтай, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох Хятад, Франц хоёр орон стратегийн нягт харилцаа холбоо тогтоож, үр дүнтэй арга хэмжээ авах нь хамтын хөгжилд тустай төдийгүй өнөөгийн үймээн самуунтай дэлхийд илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгож байна. Хятад улс Францтай уламжлалт найрамдалаа үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Эммануэль Макрон хэлэхдээ, Өнөөдөр үдээс өмнө миний бие Ши Жиньпин даргатай үр дүнтэй уулзалт хийж, Франц-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн, гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэтийн төлөвийг хамтдаа тодорхойлсон гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хөгжилд гайхалтай амжилт гаргасанд баяр хүргэж, Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийг сайшааж байна. Тэрээр Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацийн хурдацтай ахиц дэвшлийг тэмдэглэж, олон салбарт дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна. Франц Хятад улстай бүх түвшинд солилцоо, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хоёр талын нээлттэй байдал, харилцан хөрөнгө оруулалтыг өргөтгөж, худалдаа, хөдөө аж ахуй, сансар, нисэх онгоц, иргэний цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, гуравдагч талын зах зээлийг хамтаар судлахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:204
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7