
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 4-ний үдээс хойш Бээжинд Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзав.
Жао Лэжи хэлэхдээ, Ши Жиньпин дарга ерөнхийлэгч тантай өнөө үдээс өмнө хийсэн хэлэлцээ нь Хятад Францын харилцааны дараагийн үе шатыг тодорхойлсон юм. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Францын дипломат харилцаа тогтоох үзэл санааг дэмжин, нягт найрсаг харилцаагаа хэвээр хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, иргэдийн солилцоог өргөжүүлэн, олон талт салбар дахь яриа хэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцаа тогтвортой, нааштай хөгжихөд Хятадын тал бэлэн байна. Хятадын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Францын парламентын хоёр танхимтай бүх түвшинд нягт харилцаа холбоо тогтоож, хууль тогтоомж, хяналт шалгалтын туршлагаа хуваалцаж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгаа өгөхөд бэлэн байна гэжээ.
Эммануэль Макрон хэлэхдээ, Франц, Хятад хоёр илэн далангүй, шууд, бодитой яриа хэлэлцээ хийж, олон зөвшилцөлд хүрсэн. Франц Хятадын эдийн засаг, технологи болон бусад салбарын ололт амжилтыг биширч, Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хууль тогтоох байгууллагуудын солилцоог эрчимжүүлж, дэлхийн сорилтыг хамтаар шийдвэрлэж, Франц, Хятадын харилцааны тэнцвэртэй хөгжлийг тасралтгүй ахиулахад бэлэн байна гэжээ.































































