
ЮНЕСКО 12-р сарын 4-ний өдөр Хятадын Нинбө, Тяньжинь, Шэньян зэрэг дэлхийн 46 улс орон, бүс нутгийн 72 шинэ хот сургалтын хотуудын дэлхийн сүлжээнд нэгдлээ гэж мэдэгдлээ. Энэ нь бүх нийтийн насан туршийн боловсрол эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд эдгээр хотуудын оруулсан онцгой хувь нэмрийг үнэлэх зорилготой юм.
Уг мэдэгдэлд, Нинбө хот нь насан туршийн боловсролыг дэмжихийн төлөө хүчин чармайлт гаргаж байна; Тяньжин хот нь ахмад настны боловсрол, олон нийтийн боловсрол, мэргэжлийн боловсрол, аж үйлдвэр боловсролын интеграцчлалыг дэмжих зорилготой; Шэньян хот нь сургуулийн өмнөх боловсрол, албан журмын боловсрол, мэргэжлийн боловсролын тэгш хүртээмжийг идэвхтэй өргөжүүлж байна гэлээ.
Дэлхийн сургалтын хотуудын сүлжээг шалгаруулах ажил нь 2013 онд эхэлсэн юм. Энэ удаагийн шалгаруулалтаар сүлжээ нь дэлхийн 425 хотыг хамарчээ. Өмнө нь Хятадын Бээжин, Тайюань Чэнду, Ухань, Чанжөү, Ханжөү Шэньжэнь, Ши Ань, Шанхай, Гуанжөү, Наньжин, Сужөү зэрэг Хятадын хотууд дэлхийн сургалтын боловсролын хотуудын сүлжээнд нэгдсэн юм.































































