“Дэлхийн ухаалаг машин механизм, цахим бүтээгдэхүүний үзэсгэлэн-2025”-ын нээлтийн ёслол 04-ний өдөр Макаогийн Котай үзэсгэлэнгийн төвд болов.
"Их булангийн бүсийн ухаалаг үйлдвэрлэлийг дэлхий даяар хуваалцах нь" урианы дор болж буй уг үзэсгэлэн Макао, Жүхай хотуудад нэгэн зэрэг зохион байгуулагдаж, мянга гаруй дотоодын болон олон улсын компаниудыг татан оролцуулсан байна.

Гуандүн мужийн Бизнес худалдааны газар, Гуандүн мужийн Аж үйлдвэр, мэдээллийн технологийн газар санаачлан зохион байгуулж, Хятадын Цахим худалдааны холбооноос хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.































































