Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын хөдөө аж ахуйн машин механик Тайландын тариачдад таашаагдаж байна

Хятадын хөдөө аж ахуйн машин механик Тайландын тариачдад таашаагдаж байна

Тайландын Камфаенг Саен дүүргийн тариачин Пра Си Сап Хятадын үйлдвэрлэсэн тод улаан өнгөийн хөдөө аж ахуйн машин механикийг барьж нишингэ хураана. Хөшүүргийг  дархад ургац хураах хүрд маш хурдан эргэлдэв,

щ. Пра Си Сап,Энэ машин маш сайн ажилладаг гэж баяртайхан хэлэв.

Тайландын төв хэсэгт байрлах Накхон Патхом муж тутарга, эрдэнэ шиш, чихрийн нишингээрээ алдартай. Касесарт их сургуулийн Кампхаенг Саен хотхон мөн энд байрладаг. Энэ сарын 2-нд тус кампуст Ланкан-Меконг (Хятад-Тайланд) хөдөө аж ахуй, механикжуулалтын технологийн хамтын ажиллагааны төв энд албан ёсоор нээлтээ хийлээ. Үүнээс хойш хэдэн өдөр ойр орчмын тариаланчид хятадуудын авчирсан хөдөө аж ахуйн техникийг үзэхээр энд цугларчээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Тайландын Касесарт их сургуултай нягт хамтран ажиллаж, Хятад Тайландын хөдөө аж ахуйн машин механизмын хамтын ажиллагааг зөвхөн технологи хуваалцахаас судалгаа, боловсруулалт, сургалт, засвар үйлчилгээ зэрэг талаар өргөтгөн ажиллаж байна. 2023 оноос нааш цагаан будаа, чихрийн нишингийн үйлдвэрлэлийг механикжуулах төслүүдэд хамтран ажиллажээ. Хамтарсан инновацийн төв, Хятадын хөдөө аж ахуйн машин механизмын сургалт, засвар үйлчилгээний төв, Хятад Тайландын хөдөө аж ахуйн ухаалаг машин тоног төхөөрөмж, ухаалаг хөдөө аж ахуйн технологийн төвийг байгуулж, 600 ам.метр талбай бүхий Хятад Тайландын хамтын ажиллагааны бүсэд судалгаа шинжилгээний төв, оффис, сургалтын газар, хөдөө аж ахуйн машин механизмын үзүүлэх талбай зэргийг  багтасан байв. Их сургуулийн харъяа фермд тутарга, чихрийн нишингийн үзүүлэх баазууд ч байна.

Тайландын Касесарт их сургуулийн Кампхаен Саен хотхоны инженерийн факультетийн дэд профессор Цао Инбси:

-Хятадын хөдөө аж ахуйн машин техник нь өртөг, технологийн хувьд маш боломжийн юм. Урт хугацаанд Хятадын хөдөө аж ахуйн техникийг нэвтрүүлэхийг хүсж байна гэжээ.

Хамтарсан инновацийн төвд Хятад, Тайландын мэргэжилтнүүд Тайландын хөдөө аж ахуйн онцлогт тохирсон технологийн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажилладаг. Шинжлэх ухаан, технологийн хашаанд Хятад улсын докторант, хоёр магистрант Тайландад ажиллаж, технологийг сурталчлан төгөөнө. Хөдөө аж ахуйн машин механизмын сургалт, засвар үйлчилгээний төвд Хятадын хөдөө аж ахуйн машин механизмын борлуулалтын дараах асуудлыг шийдэж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж байна.

12-р сарын 3-ны өдөр болсон сургалтын хурал дээр, Хятадын техникчид нутгийн тариачдад машин хэрэглээны журмыг нарийн тайлбарлав.

Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Хятадын Хөдөө Аж Ахуйн Механикжуулалтын Хөгжлийн Судалгааны Төвийн захирал Ян Минли, Воде зэрэг Хятадын аж ахуйн нэгжүүд Тайландад хөдөө аж ахуйн машин механизм үйлдвэрлэхэд хэдийнэ хүрсэн байна. 2019 оноос нааш Тайландад 1500 гаруй трактор, 500 гаруй ургац хураах машин борлуулж,нийт 2000 гаруй хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж борлуулжээ гэлээ.

Ян Минли Хятад Тайландын хамтын ажиллагааны төслийн гол төлөөлөгчийн нэг болсны хувьд хоёр орны хооронд байнга зорчиж, Тайландын олон тариачидтай анд бололцсон юм. Тэрээр:

-Хятад, Тайландын ард түмэн үнэхээр нэг гэр бүл шиг гэж инээмсэглэн хэллээ.

Касесарт их сургуулийн Кампхаенг Саен кампусын инженерийн факультетийн декан Сомчай Дончати ирээдүйн талаар ярихдаа:

-Хөдөө аж ахуйн машин механизмын хамтын ажиллагаа Тайландын цагаан будааны ургацыг нэмэгдүүлбэл бид Хятад руу нэн их нэмжээны будаа экспортлох боломжтой гэж итгэл найдвар дүүрэн хэлэв. Тухайн талбайд дахь Хятадууд ч инээмсэглэн:

-Бид ч бас мэлрэг цэцэгийн анхилуун үнэртэй цагаан будаа иднэ гэж найдаж байна гэлээ.

Найруулагч:Б.САРУУЛ
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:222
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7