Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Эммануэль Макронтой найрсаг уулзалт хийжээ

Ши Жиньпин Эммануэль Макронтой найрсаг уулзалт хийжээ

12-р сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Сычуаний Чэндү хотын Дүжян-яньд Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой найрсаг уулзалт хийжээ.
Ши Жиньпин Дүжян-яний түүх болон ач холбогдлыг танилцуулж, Дүжян-яний усан хангамжийн байгууламж нь дэлхий дээр өнөөг хүртэл ашиглагдсаар буй цорын ганц эртний усан хангамжийн байгууламж бөгөөд хүн ба байгаль эв зохицон оршихын хамгийн эртний амжилттай туршлагын нэгэн гэдийг онцолжээ. Мөн уг байгууламжийг сэргээн байгуулах явцад Хятадын үндэстний саад бэрхшээлийг зоригтой даван туулдаг үзэл баримтлал бүрэн тусгагдсаныг онцолжээ.

Эммануэль Макрон хэлэхдээ, Франц, Хятад хамтын хөгжил цэцэглэлд хүрч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээх ёстойг онцолжээ.

Ши Жиньпин онцлохдоо, түүх, соёлын баялаг өвтэй хоёр орон яриа хэлэлцээ хийх, хамтын ажиллагаагаар дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хүн төрөлхтний хөгжилд илүү их хүчин зүтгэл оруулахад бүрэн итгэлтэй байгаа гэжээ.

Эммануэль Макрон хэлэхдээ, Францын тал Хятадтай харилцаа холбоо, зохицуулалтаа улам бэхжүүлж, яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зөрчил маргааныг шийдвэрлэхийг баримтлан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар Эммануэль Макрон болон түүний гэргийг үдийн зоогонд урьжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам шинэ түвшинд хүргэхээр хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ санал нэгтэй илэрхийллээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:214
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7