
ОХУ-аас БНХАУ-ын иргэдэд визгүй зорчих бодлого албан ёсоор хэрэгжиж эхэлснээр энгийн паспорттой Хятад иргэд ОХУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой болсон байлаа. Энэхүү бодлого нь хүмүүсийн хил дамнасан аяллын хүслийг бадруулжээ.

ОХУ-ын Благовещенск хоттой хөршилдөг БНХАУ-ын Хэйлунжян мужийн Хэйхэ хотоос гадагшаа гарах жуулчдын тоо ердийнхөөс илүү нэмэгдсэн байна.
































































