Хятадын Фьючерсийн зах зээлийн хяналтын төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, энэ оны нэгдүгээр сараас арван нэгдүгээр сар хүртэл Хятадын фьючерсийн зах зээлийн нийт арилжааны хэмжээ 8.117 тэрбум юаньд хүрч, нийт эргэлт 675.45 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 14.74 хувь болон 20.19 хувь өссөн тоон үзүүлэлт болсон юм.
Эдийн засагчдын үзэж буйгаар, фьючерсийн зах зээлийн хөрөнгийн тасралтгүй өсөлт нь Хятадын фьючерсийн зах зээлийн өндөр чанартай хөгжил тогтвортой ахиж буйг харуулж байна. Үүний зэрэгцээ фьючерсийн бүтээгдэхүүний төрөл, бүтэц улам боловсронгуй болж, төрөл бүрийн хөрөнгө оруулагчдын оролцоо өргөжсөн нь зах зээлийн үнийн ил тод тогтоох, эрсдэлийг хянаж удирдах, хөрөнгийн үр ашигтай хуваарилалт хийх үүргийг илүү үр дүнтэй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлжээ.































































