Иорданы хаан Абдулла II 07-ны өдөр нийслэл Амманд:
- Иордан, Хятадын олон салбарын найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэж хэллээ,
Хаан Абдулла II Йорданд суух Хятадын шинээр томилогдсон Элчин сайд Гүө Вэйгийн итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах үеэр дээрх үгийг хэлсэн болно. Хаан Абдулла II Гүө Вэйг шинэ албан тушаалд нь тавтай морилохыг хүсээд, Йордан улс Хятадтай хамтран хоёр орны янз бүрийн салбарын найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Гүө Вэй:
- Хятад, Йорданы ард түмэн гүн гүнзгий уламжлалт найрамдалтай бөгөөд Хятад улс Йорданы талтай олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, Хятад, Йорданы стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Гүө Вэй шинэ албан тушаалдаа орохоор 11-р сарын 04-нд Йорданд хүрсэн байна.































































