
Хятадын Боомтын ерөнхий газрын 12-р сарын 08-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 11-р сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 3.9 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувьд хүрч, энэ оны 02-р сараас хойших 10 сар дараалан өссөн байна.
11-р сард экспорт 2.35 их наяд юаньд хүрч, импорт 1.55 их наяд юаньд хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеэс тус тус 5.7 хувь болон 1.7 хувиар өссөн байна. Энэ нь гадаад худалдааны тогтвортой байдал, эрч хүчтэй байгааг харуулж байна.































































