Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэ эрин шинэ хөдөө

Шинэ эрин шинэ хөдөө

Талынхаа гүнд, сүргийнхээ дэргэд мянга мянган жилээр мал маллаж ирсэн нарны бор малчдын мал маллах ухаан өдгөө байгаль дэлхийн өөрчлөлт, зах зээлийн түрэлт, алс хэтийн хөгжлийн шаардлагад өөр өөрийн жамаараа шинэ цаг үетэй хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгдөж  байна.

Өвөр Монголын байдлаас харвал, малын тоо толгойгоор мал аж ахуйн хөгжлийг тодорхойлж байсан цаг үе эргэшгүй холдон одож, өвөрмөц давуу талаа ашиглан, орчин үетэй алхаа нийлүүлэх нь өнөөгийн хөдөө аж ахуйн хөгжлийн шинэ чиглэл болов. Бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж шат ахиулах, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд, Өвөр Монголынхон бэлчээрийн зохистой харьцааг хангах, бэлчээрийн даац хэтрэх асуудлыг шийдвэрлэх туршилтын цэгийн 17 хошуу орон нутагт эрчимтэй бодлого хэрэгжүүллээ.

Мал бэлчээрлүүлэхийг хорих хашаалан тэжээх, хашаалах болон бэлчээрлүүлэхийг хослуулах нь нэгэнт бэлчээрийн даац хэтрэх асуудлыг шийдвэрлэх жишээ загвар болж, ӨМӨЗО-нд хэрэгжээд явж байна. Мал бэлчээрлүүлэхийг хорих ч мал маллахыг хорихгүй, нутаг бэлчээрийг сэлгэсэн ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зогсохгүй байх. Энэ бол бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж шат ахиулах чухал зарчим болно. Ийнхүү зарчмын дагуу мал сүргээ хэрхэн өсгөн, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хэрхэн батлах нь орон нутгийнхан болон малчин түмний хүч ухааныг шалгасан  хатуу сорилт байлаа.

“Олны хүчинд, Овоо хөдөлнө” гэдэгчлэн бид Өвөр Монголын малчид уламжлал байдал, үзэл бодлоо хэрхэн хувиргаж байгаа, малчин түмний орлогын нэмэгдлийг хэрхэн баталсан, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн бэлчээр ашиглалтын уламжлалт горимыг өөрчилж, бэлчээрийн ачаалал, ашиглалтын эрчмийг бэлчээрийн зохистой даац, сэргэх чадавхид нь тохируулалт хийж ашиг шимийг сайжруулж байх, олуулаа хамтран ажиллаж өвс тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, мал сүргийнхээ “Хүнс”-ний асуудлыг шийдвэрлэсээр байгааг харлаа. Энэ бол сорилтод өгсөн амжилттай хариулт. Энэ хариултаас ирээдүйд тэмүүлэх итгэл зориг тодорно.

Зохиогч:Нийтлэл:З.Гэгээнтуяа
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:134
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7