Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

 Далайн гүний “Нүүдэл лаборатори”

Саяхан Хятад улсын анхны далайн гүний ногоон, ухаалаг технологийн туршилтын ”Ирээдүй” хөлөг онгоц нь 16 хоногийн далайн гүний судалгааны туршилтуудаа дуусган Шанхайд ирлээ. Энэ нь ”Ирээдүй” хөлөг онгоцыг энэ оны 7-р сард хүлээлгэн өгснөөс хойш хийсэн анхны далайн гүний туршилт юм.

Далайн "Нүүдэл лаборатори" гэгдсэн "Ирээдүй" хөлөг онгоцыг зургаан жилийн турш судалгаа, зураг төсөл хийж үйлдвэрлэсэн юм.

 "Ирээдүй" хөлөг онгоцны  төслийн ерөнхий командлагч Е Цүн:

- "Ирээдүй" хөлөг онгоц нь шинэ ногоон, ухаалаг технологиудад туршилт хийж, далайн гүний тоног төхөөрөмжийн хэрэглээ, туршилтыг дэмжиж, эрдэмтнүүдийн далайн гүнд судалгаа хийхэд нь тусалдаг. Судалгааны үр дүнд далайн тоног төхөөрөмжийн технологи нь үйлдвэрлэлийн хэрэглээнд шилжих шилжилтийн саад бэрхшээлийг шийдэж, Хятад улсын хөлөг онгоцны үйлдвэрлэл, тэнгисийн гүний технологийн чансаатай хөгжлийн шинэ тулгуурыг бий болгоно гэв.

Зургаан жилийн хугацаанд Тайху далайн гүний технологийн лабораторийн Ляньюнган төв, Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн корпораци (CSIC)-ийн харьяа арав гаруй нэгжтэй хамтран Хөдөлгүүрийн систем, шинжлэх ухааны судалгааны дэмжлэгийн систем, динамик туршилтын систем зэрэг хэд хэдэн гол цөм технологийг шийдэхийн тулд хамтран ажиллаж, Хятад улсын далайн шинжлэх ухаан, технологийн бие даасан инновацид түлхэц өгч байна.

Тогтвортой ногоон "зүрх"

Тайху далайн гүний технологийн шинжлэх ухааны лабораторийн Ляньюнган төвийн захирал Жан Хайхуа:

-"Ирээдүй” хөлөг онгоц нь олон үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ олон тооны нарийн туршилтын тоног төхөөрөмжийг ажиллуулах шаардлагатай. Тиймээс түүний “зүрх” нь хүчирхэг, найдвартай, ногоон, ухаалаг байх ёстой гэж хэлэв.

"Ирээдүй" хөлөг онгоцны  хөдөлгүүрийн системийн менежер Жөү Юй:

-"Ирээдүй" хөлөг онгоц нь дөрвөн үндсэн дизель генератор болон зургаан хөдөлгүүртэй байж хангалттай эрчим хүч өгдөг. Гэсэн хэдий ч  далай дээрх байрлал тогтоох үйл ажиллагаанд эрчим хүч харьцангуй бага шаардагдах ч эрчим хүчний систем бүрэн ажиллахад түлшний зарцуулалт маш өндөр бөгөөд эдийн засгийн болон байгаль орчинд ээлтэй биш байдаг. "Ирээдүй" хөлөг онгоцыг үйл ажиллагааны хэрэгцээнд үндэслэн чадавхийнх нь дагуу ажиллуулахын тулд фазын цахилгаан эрчим хүч болон хувьсах хурдтай цахилгаан үйлдвэрлэх технологийг ашиглан хувьсах гүйдлийг илүү тогтвортой болгосон гэж тайлбарлав

"Ирээдүй"хөлөг онгоцны  хөдөлгүүрийн системийн менежер Жөү Юй:

-Эдгээр технологиуд анх туршилтын үеэр манай багт томоохон бэрхшээл учруулсан. Дөрвөн генератор зэрэгцээ ажиллахад цахилгаан хэлбэлзэл үүсч, цахилгаан үүсгэх нь маш тогтворгүй байсан. Тухайн үед судалгааны багийнхан хөлөг онгоцны цахилгаан системийн бараг бүх мэргэжилтэнтэй зөвлөлдсөн боловч шийдэл олж чадаагүй, хөлөг онгоцыг хүлээлгэн өгөх ердөө л гурав, дөрвөн сар үлдээд байв" гэж дурсан ярив.

Энэ хугацаанд усан онгоцны зогсоол дээрх тээврийн контейнерууд тэдний уулзалтын өрөө болжээ. Өглөө болгон хүн бүр контейнер дотор суугаад туршилтын төлөвлөгөө боловсруулж, дараа нь бүтээж буй хөлөг онгоц руугаа шууд ороод туршилт хийдэг байв. Оройн долоо, найман цагийн орчимд процессыг хянаж, хаа нь асуудап байна түүнийгээ ярилцахаар контейнерт дахин уулзалддаг.

Ийм байдлаар тэд параметрүүдийг дахин дахин тохируулж, хэдэн зуун  туршилт хийж, олон удаагийн техникийн хяналт, үзүүлэнг хийж, эцэст нь асуудлын үндсэн шалтгааныг олж авсан аж.

Асуудал нь эрчим хүчний системийн тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн зөрүүтэй холбоотой байв. Гол бүрэлдэхүүн хэсэг болон параметрүүдийг хурдан оновчтой болгож, генераторын кабелийг сольж, шүүлтүүр болон хөргөлтийн хоолойг дахин байрлуулж, эрчим хүчний системийн гүйцэтгэлийг Жөү Юй болон түүний хамтран зүтгэгчид олон хоног нойргүй шалган байж, эцэст нь асуудлыг шийдсэн байна.

Энэ дөрөвдүгээр сард хөдөлгүүр, эрчим хүчний системийг шинэчлэн бэхэлгээний туршилтыг хийсэн. Генераторын болон машины хүч тогтвортой нэмэгдэж судалгааны хамт олон санаа амарлаа.

"Ирээдүй"хөлөг онгоцны  хөдөлгүүрийн системийн менежер Жөү Юй:

"Энэ технологийн ачаар генератор жилд 456 тонн түлш хэмнэж, нүүрстөрөгчийн ялгарлыг ойролцоогоор 1420 тонноор бууруулж байдаг. Энэ нь 560 машины жилийн ялгаруулалттай тэнцэнэ гэв.

Салхи, давалгаанаас хамгаалах “Усан доорх цахилгаан шат”

"Ирээдүй" хөлөг онгоцны  төв хэсэгт далайн гүнд шууд холбогдох "усан сан" байна.

"Ирээдүй" хөлөг онгоцны  төслийн ерөнхий командлагч Е Цүн:

-"Ирээдүй" хөлөг онгоц нь үнэндээ 'Жяолүн', 'Фэндөүжэ' мэт шумбагч хөлөг онгоцтой ижилхэн.Шумбагч онгоцыг байрлуулахын тулд ашиглалтын тавцан шаардлагатай бөгөөд "Ирээдүй"-ийн гол зорилго нь далайн гүн дэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх явдал гэж танилцуулав.

"Ирээдүй"-ийн барилгын хяналтын багийн дарга Лю Ян:

-Энэхүү усан сан нь далайн гүн дэх тоног төхөөрөмжийг байрлуулах чухал "хаалга" болж, хүчтэй салхи, давалгаа зэрэг далайн хүнд хэцүү нөхцөл байдлын нөлөөллийг бууруулдаг. Судлаачид мөн тоног төхөөрөмжийг усан доорх ажиглалт, дээж авах, тусгай ажиллагаанд илүү үр дүнтэй ашиглаж чадна гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Усан сан нь тав тух хангадаг ч шумбагч онгоц далайд саадгүй ороход мөн л бэрхшээлтэй байв. Эхэндээ зургаан байгууллагын хорь, гучин судлаачид хэлэлцүүлэг өрнүүлсэн боловч төгс шийдэлд хүрч чадаагүй.

Арван хэдэн удаагийн хэлэлцүүлгээр шумбагч онгоцыг ажлын бүхээгийн дотор бэхлэх боломжтой эсэх, усан сангийн урд бүрхүүлээс зам тавьж, ажлын бүхээгийн хавчаарын төхөөрөмжтэй холбож, шумбагч онгоц цахилгаан шат ашиглагсан мэт хөлөг онгоцны ёроол руу шууд зөөвөрлөх зоримог шийдэл гаргасан байна.

"Ирээдүй"-ийн барилгын хяналтын багийн дарга Лю Ян:

-Энэ санаа нь гайхалтай байсан ч хэрэгжих боломжтой эсэхийг нарийн баталгаажуулах шаардлагатай байв. Багийнхан зураг төслийг шуурхай боловсруулж, өгөгдлийн загварчлал, симуляци хийсэн. Анхны төлөвлөгөө батлагдсаны дараа өөр нэг асуудал хурдан гарч ирэв. Тэр нь зам болон хавчаарын төхөөрөмжийн бүтцийн бат бөх чанар нь далайн гүний тоног төхөөрөмжийн хамгийн их эзэлхүүн, хүндийн хэмжээг дэмжих зориулалттай боловч зарим далайн гүний тоног төхөөрөмжийн хүндийн төв нь ажлын кабинаас төвөөс гадуур байрладаг тул зам болон хөлөг онгоцны  бүтцэд аюул учруулах эрсдэлтэй гэв.

Дараагийн гурваас дөрвөн сарын хугацаанд багаарааа хүндийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр усан сангийн өргөх систем, бүрхүүл, зам, хавчаарын төхөөрөмжийн загварыг тасралтгүй сайжруулж, усан сангийн бүтцийг бэхжүүлсэн байна.

CSSC Chengxi компанийн ахлах инженер Вэй Чунхуа:

-Ажлын шумбагч хөлөг нь хоёр зэрэгцээ болон шулуун замаар доош гулсах шаардлагатай. Бид тасралтгүй судалгаа хийж, туршиж үзсэн бөгөөд эцэст нь усан сангийн хаалт болон замын хооронд зэвэрдэггүй ган дэвсгэр нэмж, 500 миллиметр тутамд гагнуураар бэхлэхээр шийдсэн. Судалгааны баг уг процессыг дахин дахин сайжруулж, эцэст нь хоёр замын шулуун байдлын нарийвчлалын алдааг 1 миллиметрийн дотор хянаж, ажлын шумбагчрыг далайн ёроолд жигд, саадгүй хүргэж чадсан гэв.

Ухаалаг тоног төхөөрөмжийн "Жинхэнэ шалгалт"

Мэдээжийн хэрэг "Ирээдүй" хөлөг онгоцны  хувьд шалгалтын талбай нь далайн ёроолын ертөнц. Зөвхөн салхи, давалгаатай далайн гүний сорилтыг  даван бүх тоног төхөөрөмж, системийг ашиглалтад оруулан байж амжилтанд хүрнэ.

"Ирээдүй" динамик туршилтын системийн судалгаа, хөгжүүлэлтийн инженер Яо Фэншян:

-Бид тоног төхөөрөмжийн төлөв байдал, хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хянахын тулд хөлөг онгоцон дээр "нүд, чих" болгон 8000 гаруй мэдээлэл цуглуулах цэг байрлуулсан. Гэхдээ эдгээр өөр өөр үйлдвэрийн ухаалаг төхөөрөмж, системийг хэрхэн хөлөг онгоцон дээрх үйл ажиллагаанд үр ашигтай ашиглах вэ гэдэг бэршээлтэй нүүр тулж байлаа. Бид Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) болон Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ийн тогтоосон техникийн үзүүлэлтүүд, мөн томоохон ангиллын нийгэмлэгүүдийн шаардлагыг нэгэн зэрэг хянаж үзсэн. Үүний зэрэгцээ бид тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон судалгааны нэгжүүдтэй хамтран янз бүрийн ухаалаг төхөөрөмжийн үйл ажиллагааны хил хязгаар, гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, туршилтын шаардлагыг тодруулсан. Үүний дараа бид туршилтын төлөвлөгөө боловсруулж, үнэлгээний индексийн системийг бий болгосон гэв.

Энэ үйл явцад тэд олон бэрхшээлийг нэг нэгээр давсан. Судапгааны баг нь усан онгоцны үйлдвэрт дөрвөөс таван сар ажиллаж, тоног төхөөрөмжийн алдааг олж засварлахын зэрэгцээ өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх үр ашгийг нэгэн зэрэг сайжруулав. Давтан судалгааны дараа одоогийн байдлаар динамик туршилтын систем нь хөлөг онгоцны бүх хэсэгт өгөгдөл олж авах, хадгалах, тооцоолох, удирдах, ашиглах, мөн хөлөг онгоцны эрэг дээрх өгөгдлийг холбох ажлыг хийж чадах болов. “Ирээдүй” хөлөг онгоц нь “Нүүдэл лаборатори”-ийн үүрэг гүйцэтгэн, ухаалаг хөдөлгүүр, ухаалаг жолооны төхөөрөмж, навигацийн радар зэрэг туршигдсан тоног төхөөрөмжийн системүүдийн туршилтыг үргэлжлүүлэн хийж, холбогдох бүтээгдэхүүний шинэчлэлтэд өгөгдлийн дэмжлэг үзүүлж, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн ухаалаг шинэчлэлт, ногоон хөгжилд хувь нэмэр оруулахаар сэтгэл шулуудан оржээ.

Зохиогч:Нийтлэл: Жинь Фэн
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:129
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7