Хятадын төв радио телевиз, Фужянь мужийн засгийн газраас хамтран зохион байгуулсан "Хятадын Фужянь дахь худалдан авалт" хэмээх Путяний шилдэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээний улирал буюу Хятадын төв радио телевизийн цуврал үйл ажиллагаа 12-р сарын 08-нд Фужянь мужийн Путянь шяньд эхэллээ.
Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн:
- Сүүлийн жилүүдэд Хятадын төв радио телевиз нь Фужянь мужийн шинэчлэл, хөгжлийг дэмжиж, олон тооны өндөр чанартай хөтөлбөр болон нэвтрүүлгийг тасралтгүй зохион байгуулан, эхлүүлж, "Хөгжлийг харахын тулд Фужянь мужаар аялах" цуврал судалгааны төслүүдийг хэрэгжүүлж, торгоны замын олон улсын кино наадмыг зохион байгуулахад хамтран ажиллаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн Фужянь муж дахь бодит үйл ажиллагааг ахиулахад олон нийтийн санал бодлын хүчтэй дэмжлэгийг хангасан байна гэж хэллээ.
Хятадын төв радио телевиз нь олон жилийн турш Хятадын Худалдааны яам болон орон нутгийн засгийн газартай хамтран "Үндэсний хэрэглээг дэмжих сар" зэрэг үйл ажиллагааг шинэлэг байдлаар хэрэгжүүлж, олон бүс нутагт хэрэглэгчдийн итгэлийг зузааруулах, хэрэглээний хувилбаруудыг шинэчлэх, хэрэглээний чадавхийг идэвхжүүлэхэд тусалж байна.































































