Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад-Монголын хөдөө аж ахуйн “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” төсөл саяхан Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийлээ.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон БНХАУ-ын Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд хэрэгжих уг төсөл нь Монгол Улсад 2025–2028 онуудад хэрэгжих бөгөөд Монгол Улсын хөрсний тогтвортой менежментийг шинэ шатанд гарган, хөрс хамгааллаар дамжуулан тогтвортой хөдөө аж ахуйг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Хятад улс нь НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны санаачилгад нэгдсэн анхны орнуудын нэг бөгөөд тус байгууллагатай “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны стратегийн холбоо тогтоосон анхны улс юм. Үүний зэрэгцээ Хятад улс нь уг санаачилгын хүрээнд хамгийн их санхүүгийн тусламж үзүүлдэг, хамгийн олон мэргэжилтэн илгээдэг, хамгийн олон төслийг хэрэгжүүлдэг хөгжиж буй орон билээ.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон БНХАУ-ын Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны Итгэлцлийн санд Хятад улс нь одоогоор нийт 130 сая ам.доллар хандивлаж, дэлхийн хэмжээнд 36 төслийг хэрэгжүүлэн, олон сая хүн ардад ашиг тусаа хүртээгээд байна. Хятадын “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны төслүүд нь хүлээн авагч орнуудын хөдөө аж ахуйн бүтээмж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь аажмаар тодорхой болж, хүлээн авагч орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, стратегид эергээр нөлөөлсөөр байна. Африкийн орнуудад Хятад улс хөрсний тогтвортой менежментийн чадавхыг сайжруулах, хиймэл дагуулын дижитал шийдлүүдийг ашиглан хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн системийг механикжуулах зэрэг төслүүд дээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, тухайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэлхийн хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагаанд туршлага хуримтлуулсан юм.

Хятад улс хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр Монгол Улсад тусламж үзүүлэхийг маш чухалчлан үзсээр ирсэн. 2010 онд Хятад, Монгол, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны төслийн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсан. Улмаар Хятадын засгийн газар 22 мэргэжилтэн, техникчийг илгээж, орон нутгийн фермер, малчдад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн ашиглалтын талаар мэдлэг уламжлан, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцооны бүтээн байгуулалтыг хурдасгах, орон нутгийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд хувьд нэмрээ оруулсан байна. Энэхүү төсөл нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон БНХАУ-ын “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны Итгэлцлийн сангаар дэмжигдсэн уг хамтын ажиллагааны хүрээн дэх анхны төсөл гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

2023 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын албан ёсны вэбсайт дээр Монгол Улсын Төв аймгийн иргэн Ёндоны Лхагваагийн гэр бүлийг жишээ болгон мэдээлсэн байна. Өмнө нь тэднийх амьдралаар тааруухан айл байв. Хятадын “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны төслийн томилолтоор ирсэн мэргэжилтнүүд тэжээл боловсруулах, өвс тариалах чиглэлээрх мэдлэг, туршлагыг тэднийд уламжилсан бөгөөд газар хагалах, тариалах, үр тарианы чих суулгацын гүнийг хэрхэн тохируулах, мөн хүлэмжид хэрхэн тариалах талаар зааж өгчээ. Улмаар тэдний фермийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ургац мэдэгдэхүйц нэмэгдсэн байлаа.

Хятад-НҮБ-ын Дэлхийн Өмнөд-Өмнөд хөгжлийг дэмжих механизмыг энэ онд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд хамгийн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд, жижиг арлын хөгжиж буй орнуудад онцгой анхаарал хандуулсан. “Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа”-ны хүрээнд Хятадын “Дэлхийн хөгжлийн санаачилга”, "Бүс ба Зам" санаачилгын олгосон нөөц, боломжуудтай хослуулан Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах олон төслийг боловсруулна гэдэгт найдаж байна.

/Ли Чао: Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн

“Бүс ба Зам”-ын судалгааны төвийн дэд судлаач/

Зохиогч:Ли Чао
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1711
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7