1.18 сая м2 талбайтай Өвөр Монголын нутаг Хятадын зүүн хойд, хойд, баруун хойд нутгийг хамардаг бөгөөд зүүнээс баруун тийш 2400 километр урт үргэлжилсэн байдаг. Өвлийн улиралд Хөлөнбуйрын цаст ой, мөсөн голоос эхлээд Шилийнголын мянган газрын цаст бэлчээр, Алшаагийн цаст цөл хүртэл мөнгөн өвлийн үзэсгэлэнт үзэмжийг харах боломжтой. Эдгээр мөс цасны нөөц нь мөнгөн өвлийн наадмын орлуулшгүй байгалийн үндэс суурийг бүрдүүлдэг.
Өвлийн улиралд Өвөр Монгол бүс нутгийн хэмжээнд мөс, цасны нөөцөө зохицуулж, "Нутаг нутаг өвөрмөц онцлогтой, сар болгон сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаатай, бүх бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлсэн" мөс, цасны аялал жуулчлалын дүр зургийг бий болгож байна.
Тэгвэл мөс цасны наадам гэж юу вэ? Энэ бол тал нутгаас үүсэлтэй уламжлалт баяр наадам. Сүүлийн жилүүдэд орчин үеийн мөс, цасны спортыг уламжлалт соёлтой хослуулж, өвлийн аялал жуулчлалын нэг онцлог болсон. Өвөр Монгол даяар мөс, цасны нөөцийг бүрэн ашигласнаар бүс нутгийн онцлог шинж чанартай брэнд болж байна.
Энэ оны өвөл Өвөр Монголын мөс, цасны аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. 12-р сарын 21-нд ӨМӨЗО-ны мөс цасны 21-р наадам Хөлөнбуйр хотод нээлтээ хийлээ. Наадмын үеэр 2025 оны Өвөр Монголын мөс цасны баатруудын уулзалт, Хятад-Орос-Монголын 22 дахь олон улсын мөс, цасны наадам зэрэг томоохон арга хэмжээнүүд мөн зохиогдоно. Тус наадмаар 159 төрлийн мөс, цасны өвөрмөц соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа, 48 уралдаан тэмцээн, 45 аяллын маршрутыг зохион байгуулж, "Эгшиг дуутай Өвөр Монгол, баяр баясгалант мөс цасны наадам" соёл, аялал жуулчлалын эрч хүчтэй дүр төрхийг бий болгож байна.
Хянган аймгийн өвлийн сэдэвт галт тэргэнд Улаанмөчир чуулгын жүжигчид баяр наадмын үеэр өвөрмөц уран сайхны тоглолтоо хийдэг. Улаанцав хот нь галт уулын гайхамшиг, мөс, цасны нөөц, ардын зан заншил зэрэг давуу талаа ашиглан өвлийн аялал жуулчлалын 97 арга хэмжээг зохион байгуулсан.
Өвөр Монголын мөс, цасны аялал жуулчлал тоо томшгүй олон айл өрхөд халуун дулаан, хөгжил цэцэглэлтийг авчирч байна. Малчдаас эхлээд зочид буудлын эзэд хүртэл, ойн аж ахуйн ажилчдаас эхлээд нутаг буцсан бизнес эрхлэгчид хүртэл Өвөр Монголын мөс, цасны эдийн засаг нь байгалийн үзэсгэлэнт газруудын нэр хүндийг нэмэгдүүлээд зогсохгүй жирийн малчид, жижиг бизнес эрхлэгчдэд баяжих гарцыг бий болгожээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол аялал жуулчлалын үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, цуврал арга хэмжээ зохион байгуулж, олон бодлого хэрэгжүүлэн, жуулчдын олон талт, хувь хүний хэрэгцээ шаардлагад чиглүүлэн, аялал жуулчлалын брэндээ сайжруулж, соёл, аялал жуулчлалын салбарын эрчимтэй хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж байна.
Мөс цасны наадам нь мөс, цасны аялал жуулчлалын томоохон арга хэмжээ төдийгүй Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын баялаг нөөцийг цогцоор нь харуулсан үзэсгэлэн юм. Мөс цасаар хучигдсан мөнгөн өвлийн нүд гялбам үзэмж, хүн ардын халуун дулаан сэтгэл нь айлчлан ирсэн хүн болгоныг дулаацуулж, Өвөр Монголын гайхамшигт мөнгөн өвлийн “Дулаахан” өвөрмөц дүр төрхийг илтгэнэ.





































































