Бас нэгэн шинэ он юу юугүй хаяанд ирэхэд хуучин жилдээ хэр ажиллав, хичнээн мөнгө төгрөг олов гэж хувь хүнээс эхлээд айл өрх, аж ахуйн нэгж, улс орон бүр өөр өөрийн амжилт ололтоо дүгнэж, ирэх жилийн эдийн засгийн төлөв, таамгаа урьдчилан тодорхойлдог доо.
1.4 тэрбум хүн амтай, дэлхийн эдийн засгийн зураглалд эдийн засгийн нийт хэмжээ, хэрэглээний зах зээлээрээ хоёрдугаарт, мөн дэлхийн хамгийн том цахим жижиглэн худалдааны хоёр дахь том импортын зах зээл болсон Хятад улсын хувьд ирэх жилийн эдийн засгийн зорилт, төлөвлөөгөө гаргах, 2026 онд Хятадын эдийн засаг хэрхэн хөгжих, Хятад болон гадаад орнуудын хамтын ажиллагаанд ямар боломж авчрах нь тус улсын хувьд ч дэлхийн улс орнуудын хувьд маш чухал үйл хэрэг билээ.
Саяхан болсон Хятадын Төвийн эдийн засгийн ажлын хурал 2026 оны эдийн засгийн бодлогын чиглэлийг “Тогтвортой байдлыг хадгалж, ахиц дэвшил гарган, чанар, үр ашгийг дээшлүүлэх” хэмээн тодорхойлж, дотоодын хүчирхэг зах зээлийг бүрдүүлэх, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах зэргийг ирэх оны эдийн засгийн чухал зорилт болгон дэвшүүллээ.
Зорилтын нэгдүгээрт дотоодын хүчирхэг зах зээлийг бүрдүүлж, дотоод эрэлтийг бүх талаар тэлнэ гэсэн байна.
2026 оны эдийн засгийн зохион байгуулалтад дотоод эрэлтийн шинэ өсөлтийн цэгүүд олон байна. Үүнд “Ахмад настан, хүүхэд”-ийн зайлшгүй хэрэгцээ гол байр суурь эзэлнэ. Тухайлбал, 300 сая орчим ахмад настны эмчилгээ, асаргаа, гурав хүртэлх насны 30 сая хүүхдийн асаргаа, түүнчлэн иргэдийн эрүүл, чанартай амьдрал, боловсрол, эрүүл мэнд, инновацын бүтээгдэхүүн зэрэг амьдралын бүх мөчлөгийг хамарсан хэрэгцээ багтана.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин:
- "Хятадын онцлогтой орчин үеийн хөгжилд ард түмний амьжиргаа нэн тэргүүнд”, “Их гүрний эдийн засгийн давуу тал нь дотоод эргэлтэд оршдог” гэж онцолж байсан. Хүчирхэг дотоод зах зээлийн цаана хүний асар их нөөц, супер том зах зээл, дэлхийн хамгийн бүрэн гүйцэд үйлдвэрлэлийн тогтолцоо зэрэг давуу тал бий. Энэ нь Хятадын эдийн засгийн тэсвэр, эрч хүчний үндэс юм.
Гадаад ертөнц олон өнгөтэй. Олон улсын нөхцөл байдалд зарим улс худалдааны хориг, тарифын дарамт хэрэглэж буй энэ үед Хятадын эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт дунд өөрөө өөрийгөө аваад явчихдаг хүчин чадал онцгой ач холбогдолтой нь мэдээж.





































































