Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

2026 онд Хятад улс илүү нээлттэй бодлого хэрэгжүүлнэ

2026 онд Хятад улс илүү нээлттэй бодлого хэрэгжүүлнэ

Дэлхийн эдийн засагт тодорхой бус ”Уур амьсгал”-тай байгаа энэ үед 1.4 тэрбум хүний амьдрал ахуйд шууд нөлөөлөх Хятад улсын 2026 оны эдийн засгийн төлөвлөгөө дэлхийн улс орнуудын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.

12-р сарын 10-наас 11-ний өдрүүдэд болсон 2025 оны Хятад улсын эдийн засгийн ажлын хурлаараа “Гадаад ертөнцөд нээлттэй байхыг баримталж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх"-ийг ирэх жилийн эдийн засгийн ажлын гол зорилтуудын нэг гэж тодорхойлсон байна.

Гадаад нээлттэй байдлын хүрээнд Хятад улс тогтолцооны чанартай нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэгэн жишээ нь Хайнаний чөлөөт худалдааны боомтыг эрчимтэй хөгжүүлэх бодлого дурдагдах ёстой. 12-р сарын 18-ны өдөр Хайнаний чөлөөт худалдааны боомтод арлын хэмжээний гаалийн хяналтын онцгой бодлого албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Энэ өдөр маш чухал ач холбогдолтой юм. 1978 оны 12-р сарын 18-нд Хятадын Коммунист Намын 11 дэх удаагийн Төв Хорооны Гуравдугаар бүгд хурал нээгдэж, шинэчлэл, нээлттэй байдлыг уриалсан.

- Бид Хятадын онцлогтой шинэчлэл, нээлттэй байдлын замыг алхам алхмаар баримталж, энд ирлээ гэж Хайнань чөлөөт худалдааны боомтын барилгын ажлыг биечлэн төлөвлөж, байршуулан, сурталчилсан гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлсэн байдаг.

1988 онд Хятад улсын хамгийн том эдийн засгийн тусгай бүс болох Хайнань эдийн засгийн тусгай бүсийг байгуулснаас эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2018 оны 04-р сард Хайнаньд "Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт" байгуулах үзэл баримтлалыг ёслол төгөлдөр зарласан үеэс өнөөдрийн Хайнань чөлөөт худалдааны боомтыг шинээр ашиглалтад оруулах хүртэлх цаг хугацааны шугам нь Хятад улс бодит үйл ажиллагаагаар гадаадад өндөр түвшинд нээлттэй байлгах амлалтаа биелүүлж, гадаад ертөнцөд нэвтрэх хаалга улам бүр өргөжиж байгааг гэрчилж байна.

Мөн Хятад улс худалдаа, хөрөнгө оруулалтыг уялдуулах, дотоод, гадаад худалдааг нэгтгэх, үйлчилгээний экспорт, дижитал болон ногоон худалдааг идэвхтэй хөгжүүлэх, “Бүс ба Зам” санаачилгыг чанарын өндөр түвшинд ахиулах, бүс нутгийн болон хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг нэмэгдүүлэхээр 2026 онд хичээн ажиллахаар зорьж байна.

Зохиогч:Нийтлэл:Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1550
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7