Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”15-р таван жилийн төлөвлөгөө” дэлхийн хөгжлийн шинэ боломжуудыг авчирч байна

”15-р таван жилийн төлөвлөгөө” дэлхийн хөгжлийн шинэ боломжуудыг авчирч байна

"Дэлхий Хятадад итгэж болно: Шинэ аялал, шинэ боломжууд" уриан дор 2026 оны Global Times жил тутмын хурал 2025 оны 12-р сарын 20-ны өдөр Бээжин хотноо болов. Хэд хэдэн судлаачид Хятад улс тодорхой бус ертөнцөд хэрхэн баталгаа авчрах талаар ярилцлаа. 2026 он бол Хятадын ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхлэл болж, "15-р таван жил"-ийн зөвлөмжийг хурлын үеэр байнга дурьдсан сэдэв болгож байна.

Одоогийн байдлаар дэлхийн тавцан дахь тодорхойгүй байдлаас үүдэлтэй түгшүүр газар авсаар байна. Нэг талт үзэл, ивээх үзэл улам бүр нэмэгдэж, гегемонизм, хүчирхэг улс төрийн заналхийлэл нэмэгдэж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журамд ноцтой сорилт үүсгэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд саад болж байна. Зарим томоохон гүрнүүд бодлогын огцом өөрчлөлт, худалдааны дүрмийг дур зоргоороо өөрчилсөн нь хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй байдлыг улам хурцатгаж байна. Энэ мөчид Хятадын "Таван жилийн төлөвлөгөө" олон улсын анхаарлыг татаад зогсохгүй дэлхий дахинаа өргөн сайшаал хүртэж байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс дээд түвшний нээлттэй харилцаагаа өргөжүүлэх тал дээр гайхалтай ахиц дэвшил гаргасан. 2023 оны эцэс гэхэд Хятад улс чөлөөт худалдааны долоон багц бүс байгуулж, нийт тоог 22-д хүргэн, зүүн, баруун, өмнөд, хойд, төвийн бүс нутгийг хамарсан өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдал, инновацын хэв маягийг бүрдүүлж, далайн эрэг, дотоод, хилийн бүс нутгийг уялдуулан зохицуулсан байна. Цаашлаад 2013-2024 онд Хятадын нийт бараа, үйлчилгээний импортын хэмжээ 31.4 их наяд ам.долларт хүрч, гадагшаа чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 их наяд ам.долларт хүрсэн байна. Хятадын хөгжил дэлхийтэй салшгүй холбоотой, дэлхийн хөгжил цэцэглэлтэд ч Хятад хэрэгтэй гэж хэлж болно.

Үүнтэй холбогдуулан "ХКН-ын Төв хорооны ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн "15-р таван жилийн төлөвлөгөө"-г боловсруулах тухай санал"-ын нэг бүлгийг "Өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг бий болгох"-д зориулав. Баримт бичигт "Нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх нь Хятад маягийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага юм. Бид байгууллагын нээлттэй байдлыг тууштай өргөжүүлэн, олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, олон улсын эргэлтийг өргөтгөж, нээлттэйгээр дамжуулан өөрчлөлт, хөгжлийг дэмжин, боломжоо хуваалцаж, дэлхийн бүх улс оронтой хамтын хөгжилд хүрэх болно гэж онцоллоо.

Үүний тулд Хятад улс "Бүс ба Зам"-ын чансаатай хамтын ажиллагаанд найдаж, оролцогч орнуудтай стратегийн уялдаа холбоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний ерөнхий удирдлагыг бэхжүүлж, хэлхээ холбоогоо гүнзгийрүүлэн, Хятад-Европ /Ази/-ийн ачааны галт тэрэгний хөгжлийн түвшинг дээшлүүлж, олон салбар дахь хамтын ажиллагааны шинэ орон зайг өргөтгөх болно. Үндэсний хөгжлийн зорилттой нягт уялдуулан, ӨМӨЗО-ны "15-р 5 жилийн төлөвлөгөө"-ний төсөлд "Дотоод болон олон улсын нээлттэй байдлыг иж бүрэн өргөтгөж, улс орны хойд зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарцыг байгуулах" зорилт дэвшүүлжээ. Өвөр Монгол орон ч мөн адил дотооддоо нээлттэй байдлаа гүнзгийрүүлж, олон улсад нээлттэй байх тавцан, сувгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нээлттэй эдийн засгийг эрчимтэй хөгжүүлнэ.

Үүний тулд Хятад улс "Бүс ба Зам"-ын чансаатай хамтын ажиллагаанд найдаж, оролцогч орнуудтай стратегийн уялдаа холбоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний ерөнхий удирдлагыг бэхжүүлж, хэлхээ холбоогоо гүнзгийрүүлэн, Хятад-Европ /Ази/-ийн ачааны галт тэрэгний хөгжлийн түвшинг дээшлүүлж, олон салбар дахь хамтын ажиллагааны шинэ орон зайг өргөжүүлэн тэлнэ. Үндэсний хөгжлийн зорилттой нягт уялдуулан, ӨМӨЗО-ны "15-р 5 жилийн төлөвлөгөө"-ний төсөлд "Дотоод болон олон улсын нээлттэй байдлыг иж бүрэн өргөтгөж, улс орны хойд зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарцыг байгуулах" зорилт дэвшүүлжээ. Өвөр Монгол ч мөн адил дотооддоо нээлттэй байдлаа гүнзгийрүүлж, олон улсад нээлттэй байх тавцан, сувгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нээлттэй эдийн засгийг эрчимтэй хөгжүүлнэ.

"15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд дээд түвшний нээлттэй байдал нь Хятадын өөрчлөлт шинэчлэлт, инновацад тулгуурласан хөгжлийн гол хөдөлгүүр болно гэж таамаглаж байна. Хятад улс бусад оронтой ашиг сонирхлын уялдаа холбоогоо өргөжүүлж, шинэ бүтээн байгуулалтаараа дэлхий дахинд шинэ боломжуудыг тасралтгүй олгож, том гүрний үүрэг хариуцлагаа харуулах нь дамжиггүй. Үүний зэрэгцээ Хятад улс ойр орчмын улс орнуудтай хувь заяаны хамтын цогцыг байгуулахад анхаарч, хилийн нээлтийн платформ байгуулах, хил дамнасан хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийг тасралтгүй сайжруулж, хөрш орнуудтай илүү өргөн хүрээнд гүн гүнзгий, өндөр түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байна. 

Зохиогч:Ли Чао
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1166
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7