Хятад, Монгол хоёр улс газар нутаг, түүх соёлоор холбоотой. Соёлын солилцоо нь энэхүү найрсаг харилцааг бэхжүүлэх, хоёр орны ард түмний дотно харилцааг улам гүнзгийрүүлэх чухал гүүр болж байна.
Хятад- Монголын соёлын солилцооны гүн үндэс нь хоёр орны удаан түүхэн найрсаг харилцаанд оршдог. Олон улсын нийгэмлэгийн таамаглашгүй хүчин зүйлүүдтэй тулгарсан ч, хоёр улсын хоорондын соёлын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, тогтвортой хамтын ажиллагааны хандлагыг харуулж байна.
Одоогийн байдлаар хоёр орны соёлын солилцоо олон төрөл, олон талт хэлбэрийг хамарч, гүнзгийрч байна. Хятад орныг танин мэдэхүй- Өвөр Монголын соёлын долоо хоног арга хэмжээ нь тогтмол явагддаг гол арга хэмжээ болсон. Жишээлбэл, 2025 оны арга хэмжээ нь уран сайхны үзэсгэлэн, Монголын залуучуудын Хятад дууны тэмцээн, номын хэвлэлийн солилцоо, кино үзэх, Монгол эмчилгээний үнэ төлбөргүй үйлчилгээ зэрэг олон салбарыг хамарсан. Энэхүү олон төрлийн арга хэмжээ нь ард түмэнд Хятадын орчин үеийн амьдрал, соёлыг ойлгох боломж олгож байна. Хятадын сонгодог уран бүтээл, орчин үеийн телевизийн цувралууд Монголд танигдсан. Телевизийн цувралууд Монголын телевизээр цацдаг болсноор Хятадын орчин үеийн хот суурин газрын амьдралыг Монголын үзэгчдэд харуулж байна. Мөн Монголын залуучуудын Хятад хэл, дуу хөгжмийг суралцах явдал нь хоёр орны соёлын гүнзгий харилцааг илэрхийлж байна.
Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв нь хоёр орны соёлын харилцааны чухал тавцан болж байна. Өнгөрсөн жилүүдэд олон олон төрлийн соёлын арга хэмжээ зохион байгуулж, Монголын иргэдэд Хятадын олон талт соёлыг танилцуулсан. Соёлын солилцоо нь зөвхөн уран сайхны түвшинд биш, харин бат бөх суурьтай практик хамтын ажиллагаа юм. Хятад-Монголын экспо нь эдийн засаг, худалдаа, соёлын солилцоог нэгтгэсэн олон улсын чухал тавцан болж, мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь нийгэм, соёлын хамтын ажиллагааг дэмжих эрчимтэй хүчин чармайлтыг илэрхийлж байна.
Дүгнэж хэлэхэд, Хятад-Монголын хоёр талын соёлын солилцоо нь уламжлалт найрсаг харилцаанаас эхлээд өнөөгийн олон төрөл, олон талт, гүн гүнзгий хамтын ажиллагаа хүртэл үргэлжилж байна. Энэхүү солилцоо нь зөвхөн ард түмний дотно харилцааг бэхжүүлэх төдийгүй, хоёр орны энх тайван хөгжил, хамтын ашиг сонирхлын суурийг тавьж, Хятад-Монголын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах эерэг эрчим хүчийг бий болгож байна. Ирээдүйд хоёр тал улам бүр нээлттэй, идэвхтэй хандлагаар соёлын ялгааг хүндэтгэж, харилцан суралцаж, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.





































































