Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил нь соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах шинэ хуудсыг нээж байна

2026 оныг ”Хятад, Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил” гэж тодорхойлсон. 2026 оны 1-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2026 оны ”Хятад-Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн нээлтийн ёслолд баярын захидал илгээж, ”Хоёр тал ”Хүмүүнлэгийн солилцооны жил”-ийг уламжлалт найрамдалт харилцаа, соёл иргэншлийн харилцаагаа бэхжүүлэх боломж болгон ашиглахыг хүсэж байна” гэжээ.

2026 оныг "Хятад, Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил" гэж тодорхойлсон. 2026 оны 1-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2026 оны "Хятад-Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил"-ийн нээлтийн ёслолд баярын захидал илгээж, "Хоёр тал "Хүмүүнлэгийн солилцооны жил"-ийг уламжлалт найрамдалт харилцаа, соёл иргэншлийн харилцаагаа бэхжүүлэх боломж болгон ашиглахыг хүсэж байна" гэжээ. 2026 оны "Хятад-Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил" нь хүн төвтэй байх, интеграцчлах, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримталж, боловсрол, соёл, аялал жуулчлал, хэвлэл, спорт, шинжлэх ухаан, технологи, иргэдийн амьжиргаа, ногоон хөгжил зэрэг олон салбарыг багтаасан олон үйл ажиллагааг хамарч, Хятад, Африкийн ард түмэнд шууд харилцах платформ хангаж байна.

Хятад улсын удирдагчид олон удаа соёл иргэншлийн харилцаа, соёл хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхийг чухалчлан онцолсон. 2023 оны 3-р сард дарга Ши Жиньпин "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга"-ыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь дэлхий дахины соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний хамтын үнэт зүйлсийг дэмжих, соёл иргэншлийн уламжлал болон шинэчлэлийг чухалчилж, олон улсын хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх шаардлагатай гэж тэмдэглэсэн. Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь соёл иргэншлийн олон янз байдлын объектив байдлыг хүндэтгэж, соёл иргэншлүүдийн хооронд хамгийн их тохиролцоог эрэлхийлсэн. Мөн соёлын уламжлал, шинэлэг байдлыг чухалчилж, олон улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар улс орнуудын ард иргэдийг илүү ойлгож, нэг нэгэндээ ойртох боломжийг ахиулна.

Практикийн хувьд Хятад улс олон улсын соёл иргэншлийн харилцааны хэлэлцүүлгийн хүрээнд идэвхтэй оролцож, соёл иргэншлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааны механизмийг бий болгох шаардлагатай нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Тухайлбал, Хятад улс Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн анхдугаар хуралдааныг 2019 онд Бээжинд зохион байгуулж, Азийн 47 улс болон дэлхийн бүх тивээс 1000 гаруй төлөөлөгчид оролцож, Ази болон дэлхий нийтээрээ соёл иргэншлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих шинэ тавцанг бүрдүүлсэн.

Түүнчлэн, Хятад болон Грек улс 2017 онд хамтран Соёл иргэншлийн эртний орнуудын форумыг зохион байгуулах санал тавьсан бөгөөд энэ нь дэлхийн нэр хүндтэй эртний соёл иргэншилтэй улс орнуудыг цуглуулж, соёл иргэншил болон соёлын дипломат арга барилуудыг ашиглан олон улсын эв нэгдэл, яриа хэлэлцээг бэхжүүлэн, олон улсын харилцаан дахь соёлын оролцоог өргөжүүлсэн. 2025 он гэхэд Соёл иргэншлийн эртний орнуудын форумын сайд нарын түвшний хурал 9 удаа зохион байгуулагдсан байна. Үүнээс гадна, Хятад улс олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд "Хятад-Арабын соёл иргэншлийн хэлэлцүүлэг болон экстремизмыг бууруулах дугуй ширээний уулзалт", "Хятад-Францын соёл иргэншлийн хэлэлцүүлэг", "Хятад-Африкийн соёл иргэншлийн хэлэлцүүлэг", "Хятад-Латин Америкийн соёл иргэншлийн хэлэлцүүлэг", "Хятад-Европын соёл иргэншлийн хэлэлцүүлэг", "Соёл иргэншлийн солилцооны хэлэлцүүлэг болон дэлхийн хятад судлаачдын хурал", "Азийн соёлын өвийг хамгаалах холбооны хурал", "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын соёлын өвийн форум" болон "Дэлхий болон уламжлалт шашны удирдагчдын хурал" гэх мэт олон талт арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулсан байна. Эдгээр нь дэлхийн соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг ахиулсаар байна.

Үүний зэрэгцээ, Хятад улс өөрийн соёл иргэншлээ бусдын соёл иргэншлээс өндөрт тавихыг зорьдоггүй бөгөөд харин соёл иргэншлийн солилцоо, харилцан ойлголцол, харилцан хүлээн зөвшөөрөхийг бэхжүүлэх, олон туйлт болон эрх тэгш харилцаатай олон улсын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Өдгөө ширэнгэн ойн хууль олон улсын хуулийг зөрчиж, хөгжиж буй орнуудад шударга бус байдлыг бий болгож байгаа бөгөөд нөгөө талаар дэлхий даяар үүссэн томоохон өөрчлөлтүүдийн дагуу хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд шинэ сорилтууд болон боломжууд зэрэг тохиож байна.

Түүхийн шинэ гараан дээр Хятад улс дэлхийн улс орнуудын ард иргэдийг илүү сайн ойлгож, илүү ойртох боломжийг үргэлжлүүлэн олгох, олон соёл иргэншлийг нэгтгэн хамтран ажиллах замаар дэлхий нийтийн сорилтуудыг даван туулахад хувь нэмрээ оруулах болно. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг цогцлоох, соёл иргэншлийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад туслах болно.

 

(Ли Чао, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн "Бүс ба Зам" судалгааны газрын судлаач)

Зохиогч:Ли Чао
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1342
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7