2025 онд хиймэл оюун ухаан нь хүн төрөхлтний нийгэм болон эдийн засгийн орчныг гүнзгий өөрчилсөн юм. "хиймэл оюун ухаан хүнийг орлох болно" гэх үг хүмүүсийн ярианы халуун сэдэв болж байна.
"15-р таван жилийн төлөвлөгөө"-ний саналд "бодисын хөрөнгө оруулалт болон хүнд хөрөнгө оруулахыг нягт уялдуулах", "хүн амын давуу тал"-аас "боловсон хүчний давуу тал" руу гүнзгий өөрчлөлт хийхийг онцолсон, Өнгөрсөн жилийн туршлагаас харахад хиймэл оюун ухаан давтагдах хөдөлмөрийг орлож чадна гэдгийг тодорхой харуулсан боловч хүний сэтгэл хөдлөл, ёс зүйн дүгнэлт, салбар хоорондын бүтээлч байдлыг хуулбарлаж чадахгүй. Технологийн дэвшил өндөр байх тутам, түүнд хэрэгсэх боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам нэмэгддэг. Хүнд хөрөнгө оруулах нь ирээдүйн гол өрсөлдөх чадварт хөрөнгө оруулах явдал юм.
2025 оныг эргэн харахад Хятадын хүн амын бүтэц болон хөдөлмөрийн зах зээл их өөрчлөгсөн. Зарим салбарт хөдөлмөрийн эрэлт буурсаар байгаа ч шинэ эрчим хүч, шинэ хэрэглээ, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, соёлын аялал жуулчлал, технологийн инноваци зэрэг шинэ салбарууд хөгжлөө хурдасгаж, ажлын байрны эрэлт нэмэгдсэн юм.
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн жилүүдэд гаргасан мэдээллээс харахад "хиймэл оюун ухааны сургагч багш"-ийн эрэлт хэрэгцээ жил бүр хоёр дахин нэмэгдэж, шинэ эрчим хүчний инженерүүдийн эрэлт хэрэгцээ дараагийн таван жилд 50 гаруй хувиар өсөх бөгөөд хиймэл оюун ухааны хэрэглээний инженер зэрэг холбогдох албан тушаалын эрэлт хэдэн арван саяд хүрэх болно.
Хятад улс өнөөдөр хөдөлмөр хүчний нөөцийн үе шатанд шилжиж, хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн давхардалыг арилгаж, механик хөдөлмөрийг орлож эхэлсэн байна. Хиймэл оюун ухаанаас болж зарим ажлын байр хоцрогдох боловч үүний зэрэгцээ шинэ ажлын байр бий болгох болно. Хятадын эдийн засгийн гол өрсөлдөх давуу тал нь "хүн амын давуу тал"-аас " мэргэжлийн боловсон хүчний давуу тал" руу шилжих шилжилтийг хурдасгаж байна.
Энэхүү өөрчлөлт нь зүгээр л нэр томьёоны өөрчлөлт төдий биш, харин Хятадын чансаатай хөгжлийн логикийн давталт юм. Тоон ногдол ашиг буурах үед хүний нөөцийн чанар чансааг сайжруулж, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлэх нь хүн амын бүтцийн өөрчлөлтийн дарамтыг нөхөж чадна. Энэ нь Хятадын эдийн засаг 2025 онд маш их уян хатан чанартай болсны нэг шалтгаан юм.
2025 он гэхэд дэлхийн хиймэл оюун ухааны өрсөлдөөний орчинд Хятадын ард түмний нөлөө мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Өнгөрсөн жил хиймэл оюун ухааны салбар нь бараг л дэлхий даяарх Хятадын мэргэжлийн боловсон хүчний хоорондох уралдаан болж хувирсан байна. Хятадын хиймэл оюун ухааныг хөгжүүлэгчид дэлхийн нээлттэй байдалд шилдэг хувь нэмэр оруулагчдын тоонд байнга жагсаж байна. Энэ нь технологийн хувьсгалын шинэ шатанд Хятад улс тасралтгүй амжилтад хүрэх инженерүүдийн асар их "баялаг" нөөцтэй болсныг харуулж байна. .
Хиймэл оюун ухааны хувьсгал нь зөвхөн технологийн салбарт нөлөөлөөд зогсохгүй хот, хөдөөгийн бүтцийн хөгжилд гүнзгий нөлөөлж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хотжилт нь хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн нэг чиглэлийн урсгал байсан бол 2025 он гэхэд технологид суурилсан "хоёр чиглэлийн урсгал" бий болов. Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр хөдөө орон нутаг нь авьяас чадвараа харуулах шинэ тайз болж байна.
2025 он гэхэд мэргэжилтнүүдийн 90 гаруй хувь нь хиймэл оюун ухааны хэрэгслийг ажлынхаа стандарт хэсэг болгон ашигласан бөгөөд шинээр бий болсон ажлын байрны 19.18 хувь нь хиймэл оюун ухаантай холбоотой ур чадвар шаарддаг болохыг тоо баримт харуулж байна. "Хиймэл оюун ухаан + ажил хэрэг" хосолсон чадвартай авьяаслаг хүмүүс компаниудын гол өрсөлдөх хүч болжээ. Хүн амын хөгшрөлтийн сорилтуудтай тулгарч буй энэ үед бид зөвхөн ахмад настнуудын асаргааны ачаалал нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулаад зогсохгүй, хүмүүсийн бүтээгч чадавхид анхаарлаа хандуулах хэрэгтэй. Боловсролын системийг шинэчлэх, мэргэжлийн ур чадварын сургалт явуулах, хүртээмжтэй авьяас чадварын бодлогыг хэрэгжүүлэх замаар хэдэн зуун сая хүнийг өндөр технологийн эрин үед дасан зохицсон өндөр ур чадвартай мэргэжилтнүүд болгон хувиргаж байна. Ингэснээр "хүн амын дарамт"-ыг "боловсон хүчин татах хүчин" болгон хувиргаж байна.
Хиймэл оюун ухааны эрин үеийн өрсөлдөөн бол эцсийн дүндээ мэргэжлийн боловсон хүчний төлөөх өрсөлдөөн юм. Хиймэл оюун ухааны эрин үеийн ашиг тус нь үндсэндээ хүний нөөцийн үнэ цэнийг үржүүлэх явдал юм. Боловсрол, эрүүл мэнд, ажилчдын ур чадвар, нэр төрд хөрөнгө оруулах нь зөвхөн нийгмийн халамжийн зардал төдийгүй хамгийн өндөр өгөөжтэй үр бүтээлтэй хөрөнгө оруулалт юм.
2025 оноос авах гол сургамж бол технологийг хуулбарлаж, өгөгдлийг хуримтлуулж болох ч эрч хүч, бүтээлч авьяас чадвар нь дуурайх боломжгүй зүйл юм. Хиймэл оюун ухааны эрин үед хүний санаачилга, салбар хоорондын төсөөлөл улам бүр үнэ цэнэтэй болж байна. Технологийн давалгаанд хүн бүр өөрийн байр сууриа олж, өөрсдийн чадавхаа нээх боломжийг олсноор бид ухаалаг эриний агуу түүхэнд технологиор хөтлөгдсөн чансаатай хөгжлийн замыг олж чадна.





































































