Дөрвөн улирал ээлжлэн солигдсоор хуучин оноо үдэж шинэ оноо угтан авлаа. Цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр иргэдийн амжиргаа ч дэгжин дээшилсээр байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны 12-р сарын 31-ний орой 2026 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Ши Жиньпин даргын шинэ жилийн мэндчилгээнд “Иргэдийн амьжиргаатай холбоотой асуудалд том жижиг гэж үгүй, бүгд чухал байдаг юм” гэсэн.
2025 онд шинээр ажлын байраар хангагдсан хүмүүсийн эрх ашиг улам баталгаажиж, ахмад настнуудад чиглэсэн өөрчлөлт шинэчлэлтүүд тэдэнд асар их дөхөм нөхцөлийг бүрдүүлэн, нялх нярай хүүхэдтэй айл өрхүүдийн сарын тэтгэмж 300 юаниар нэмэгдсэн юм. Иргэдийн амьжиргааны өдөр тутмын асуудлыг шийдвэрлэсэн эдгээр сэтгэл дулаацуулсан бодлого нь бидний амьдралыг илүү сэтгэл хангалуун, эрч хүчтэй болгож байна.
Хөгжиж буй соёл, аялал жуулчлалын зах зээлээс ярихад “хотын хөл бөмбөгийн лигийн тэмцээн”, “тосгоны хөл бөмбөгийн лигийн тэмцээн” зэрэг спортын арга хэмжээ нь халуун цэг болж, мөс цасны спорт нь өвлийн улирлын аялал жуулчлалыг хөгжөөнтэй болгов. Энэхүү арга хэмжээнүүд нь хэрэглээний өсөлт, сэтгэл хөдөлгөм спортын арга хэмжээнүүд төдийгүй хүмүүсийн эрч хүчтэй илүү сайн сайхан амьдралыг эрэлхийлж байгааг харуулж байгаа бөгөөд өөртөө итгэх итгэл дүүрэн байгааг харуулж байгаа юм.
Хятадын эдийн засгийн нийт хэмжээ жил дараалан үрсэнгүй өсөж, энэ онд 140 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна. Хиймэл оюуны том загварын өрсөлдөөн өрнөж, чипийг бие даан судлан хөгжүүлэх ажилд томоохон ахиц дэвшил гарч, Хятад улс инновацын хүчин чадал хурдтай дээшилсэн байна. Сансар судалгааны салбар эрчтэй хөгжиж, “Тянь Вэнь-2” аппаратыг хөөргөж, Ярлун-Цанпо мөрний доод урсгалын усан цахилгаан станцын төслийн байгуулалт эхэлж, анхны цахилгаан соронзон катапульттай нисэх онгоц тээгч хөлөг онгоц болох Фүжянь хөлөг албан ёсоор ашиглалтад орсон. Мөн хүн дүрст робот, дрон зэргийн техник мэргэжил шинэ амжилтууд гаргалаа. Эдгээр амжилт ололтууд нь өнөөдрийн Хятад улсын цэцэглэн хөгжиж буйг харуулж байгаа бөгөөд бидний амьдралыг улам баялаг гайхамшигтай болгож байна.
"Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж бөгөөд улс орон нь тоо томшгүй олон гэр бүлээс бүрдэж, тэдний амьдралыг дулаацуулж гэрэлтүүлж байдаг. Үндэсний тогтвортой байдал нь гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн хөгжил нь гэр бүлийн боломжийг өргөжүүлж, технологийн дэвшил нь гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулж, ээлтэй бодлого нь гэр бүлийн түгшүүрийг бууруулдаг.
Амьдрал сайн байна гэдэг нь улс орон хүч чадалтай байна гэсэн үг. Эдийн засаг тогтвортой хөгжиж байна, технологийн бие даасан байдалд тасралтгүй ахиц дэвшил гарч байна, иргэдийн амьжиргааны байталгаа нэмэгдсээр байна... эдгээр нь иргэдийн амьдралын сайн сайхан байдлыг бий болгоход бат бөх суурь болдог. Хятадын 1.4 тэрбум гаруй иргэдийн гэдэс цатгалан мөр бүтэн, ажлын байрны боломжууд нь өргөжиж, ахмад настнуудын асрамж, хүүхэд асрахтай холбоотой тэдний санаа зовнилыг шийдвэрлэж л байж эх орон минь улам хөгжин дэвжих болно.
Улс орны хөгжил цэцэглэлт нь бүх ард түмний шаргуу хөдөлмөрөөс салж чадахгүй. Улс орныхоо төлөө урагшлах алхам бүр нь ард түмний мэргэн ухаан, шаргуу хөдөлмөрийг илэрхийлдэг бөгөөд хүн бүрийн хүчин чармайлт нь улс орны цэцэглэн хөгжихөд хувь нэмэр оруулдаг.
Мөрөөдөлдөө хүрхийн тулд үргэлж шаргуу хөдөлмөрлөх ёстой, тэсвэр тэвчээртэй байх ёстой. 2026 онд илүү хүчин чармайлт гаргаж, илүү сайхан амьдралыг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе.





































































