Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвлийн аялал жуулчлал ба эдийн засгийн эргэлт

Хүйтний улирал хүж дэлхийд саатаж, эх байгаль мөнгөн дээлээр гангарна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс өвлийн аялал жуучиллаа хөгжүүлж, аялагчдын анхаарлыг татах олон сонирхолтой аргуудыг сэдэж амжилтаар дүүрэн  байна. Тухайлбал Хятадын "Европ" гэж нэрлэгддэг Харбины цас мөсний ертөнцийн жил бүр  мөс цасаар хийсэн  аварга том байгууламжууд, гайхалтай баримлууд, олон өнгөөр гэрэлтэх шөнийн үзэмжээрээ сая сая жуулчдын өвлийн улиралд заавал зорьдог “чиглэл” нь болжээ.

Өвлийн улирал хүйтэн, уйтгартай ч гэлээ хэсэг хүмүүсийн дуртай улирлын нэг яалт ч үгүй мөн билээ.Онцгойлон Хятад улсын өмнө зүгийн дулаан нутгийн хүмүүс өвлийн улирал ямар байдгийг, хүйтэн цаг агаарт цасыг мэдрэх гэж, мөс цасаар тоглох гэж хойт нутгийг чиглэдэг болов.Шинэ жил, цас мөсний баяр гээд өвлийг чимэх зүйл олон.Эдгээрийн дээр 2022 оны Бээжингийн өвлийн олимп, Азийн өвлийн IX наадам, 2026 оны Харбины олон улсын мөс цасны эдийн засгийн үзэсгэлэн гэх мэтээр Хятад улс мөс цасны сэдэвтэй цуврал арга хэмжээг дараалан зохион байгуулж, мөс, цасны спорт улам бүр түгээмэл болж байна.

Мөн гадаадийн аялалчдад зориулан визгүй нэвтрэх бодлогыг тасралтгүй сайжруулснаар улсын додоод гадаадын мөс, цасны аялал жуулчлалын захиалга тасралтгүй өсч,Хятадын эдийн засгийн нэгэн тод өнгө болж солонгорч байна.

Уламжлалт мөс цасны үйл ажиллагаанаас эхлээд мөсөн дээгүүр аялах, оцон шувуу сонирхох, цаа буга унах, нохойн чаргатай аялал, мөнгөн өвлийн наадам, гэр буудал, халуун рашаан зэрэг шинээр гарч ирж буй хувилбарууд хүртэл мөс цасны "хүйтэн нөөц" нь эдийн засгийг маш их дайчлах болов.

2015-2023 онуудад Хятадад мөс, цасны тоног төхөөрөмжтэй холбоотой аж ахуйн нэгжийн тоо 300 орчим байснаас 900 орчим болж, борлуулалтын орлого нь 5 тэрбум юаньд хүрэхгүй байснаасаа 22 тэрбум орчим юань болж өсөв.

Хятадын мөс, цасны эдийн засгийн эрчимтэй хөгжил нь дэлхийн өвлийн аялал жуулчлалд үнэ цэнэтэй "Хятадын шийдэл"-ийг хангаж байна. Ирээдүйд мөс, цасны салбарын тасралтгүй хөгжил, соёл, аялал жуулчлалын хамт "Хятадын мөс цас" брэнд дэлхийн тавцанд улам бүр тод гялтганан гэрэлтэх болно.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1327
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7